Цаг бүртгэлийн ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Байршил: Оюу Толгой дахь гүний уурхайн талбар болон зайнаас ажиллана
Ерөнхий үүрэг: Цаг бүртгэлийн ажилтны үндсэн үүрэг нь нийт ажилтны өдөр тутмын ажлын цагийн бүртгэлийг хийж, бусад хэлтсүүдэд сарын цагийн бүртгэлтэй холбоотой мэдээллүүдийг гаргаж өгнө.
- Ажилчдын цаг бүртгэлийг өдөр тутам хянах, ирц байдлыг бүртгэх
- Цагийн тооцоо, илүү цаг, шөнийн цаг зэргийг тооцоолох
- Амралт, чөлөө, өвчний чөлөөний бүртгэлийг хөтлөх
- Цалингийн тооцооллын анхан шатны мэдээллийг бэлтгэх
- Сар бүрийн цаг ашиглалтын тайланг гаргах
- Ажилчдын ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
- Цаг бүртгэлийн программыг хариуцан ажиллуулах
- Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- MS Excel программ дээр ажиллах ур чадвартай байх
- Мэргэжлээрээ санхүү, банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
- Баг хамт олноор болон бие даан ажиллах чадвартай байх
- Англи хэлтэй бол давуу тал болно
- Аливаа зүйлд эерэг хандлагаар ханддаг төлөвшилтэй байвал мөн давуу тал болно.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас11310709, 75053939
Факс11310854
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.