АВТО АГУУЛАХ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Агуулахын нярав, бараа буулгагч нарыг шууд удирдлагаар хангах, зааварчилгаа өгөх, цаг ашиглалт бүтээмж гүйцэтгэл, уялдаа холбоог сайжруулах
- Борлуулалтын багийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж түгээлтийн үйл ажиллагааг хурдан шуурхай зөв зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнес удирдлага, Логистикийн менежмент, Санхүү чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
- Бие даан шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах чадвартай
- Зарчимч, шударга, харилцааны болон ёс суртахууны соёлтой
- Бараа бүтээгдэхүүн худалдаа түгээлтийн компанид агуулахын менежер, няраваар ажиллаж байсан туршлагатай
Нэмэлт мэдээлэл
Айсмарк ХХК-г сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарТээвэр, логистик, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.