• Кока-Кола компанийн хэрэглэгч, байгаль орчин болон нийгэм рүү чиглэн хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн бодлого стратегитай уялдуулан, Монгол орны зах зээл, нийгэм, орчны онцлогт тохируулан буулгаж хэрэгжүүлэх
• М-Си-Эс Кока-Кола компанийн үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, сошиал медиа болон дижитал маркетингийн сувгаар нийтэд мэдээлэх, олон нийттэй харилцах.
• Компанийн ажиллагсдад чиглэсэн мэдээллийн харилцааг эрхлэх, хүртээмжийг сайжруулах, контентын хөгжүүлэлт, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх
Ерөнхий ур чадвар
Асуудалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөх чадвартай
Шинийг санаачлагч, бүтээлч хандлагатай
Хэрэглээний программууд дээр маш сайн ажиллах чадвартай
Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
Ур чадварын матрицад заагдсан бусад ур чадвар
Хувийн зохион байгуулалт сайтай
Мэргэжлийн ур чадвар
• Сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа, бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
• Монгол хэл бичгийн дүрэм, найруулга зүйн ур чадвартай
• Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
• Маркетинг, медиа сувгийн сүүлийн үеийн чиг хандлага, онцлогийн талаар мэдлэгтэй
Тусгай шаардлага
• Контент хөгжүүлэлт, олон нийтийн сүлжээний платформууд дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
• Тогтвортой хөгжлийн чиглэлээр ажиллаж, суралцах эрмэлзэлтэй байх
Анкет ирүүлэх заавар: careers.mcs.mn хандаж бүртгүүлээд М-Си-Эс Кока-Кола ХХК-ийг сонгоод Олон нийт, мэдээлэл харилцааны ажилтан ажлын байранд хандан анкетаа ирүүлнэ үү.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.