ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Монгол улсын хууль, дүрэм журам, зааварт нийцүүлэн зохион байгуулах
- Холбогдох хууль, дүрэм журмын дагуу бүх төрлийн татварын тайланг бэлтгэх, тэдгээрийн тооцоолол болон үлдэгдэлд хяналт тавих
- Харилцагч байгууллага, үйлчлүүлэгчтэй үүссэн өр төлбөр болон авлагын тооцоог бүртгэх, сар бүр тооцоо нийлж баталгаажуулах
- Байгууллагын бараа материал хөрөнгийн үлдэгдлийг батлагдсан хуваарийн дагуу тоолж баталгаажуулах, эд хариуцагчийн бүртгэлийг хянах
- Дансны гүйлгээний бүртгэл болон үлдэгдэлд хяналт тавьж баталгаажуулах
- Удирдлагыг санхүүгийн тоон мэдээн тайлангаар хангах
- Нягтлан бодох, үйлдвэрлэлийн болон борлуулалтын бүртгэл хийж, удирдлагыг санхүү мэдээллээр хангах, тайлан бэлтгэх
- Бараа материалын няравын ажилд хяналт тавьж удирдан зохион байгуулах
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
Ерөнхий ур чадвар
- Асуудал шийдвэрлэх, төлөвлөх, удирдан зохион байгуулах
- Шударга, ёс зүйтэй ажиллах
- Эерэг зөв хандлагатай
- Шинийг санаачлагч
- Багаар ажиллах, бусадтай харилцах
- Сурч хөгжих, дасан зохицох
Мэргэжлийн ур чадвар
- Санхүүгийн (Daimond) болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Судалгаа шинжилгээ хийж нэгтгэн дүгнэх, өртөг тооцоолох
- Дүрэм журам, стандарт, хуулийн дагуу ажиллах
- Шинэ төгсөгч байж болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээлэл
Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр: Тулгуур эрхтний
Ажлын байрны тохируулга:
- Тэргэнцэртэй иргэн суухад тохирсон ширээ (өргөн)
- Лифт
- Шатны бариул
- Налуу зам
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77118799; 88728799;, 89278799
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.