МАТЕРИАЛЫН ШИНЖЭЭЧ /Хүннү Конкрет ХХК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Материалын шинжээчийн үүрэг нь бүтээгдэхүүний чанар, найдвартай байдал, болон материалын шинж чанарыг судлах,
- Материалын шинж чанарыг шинжлэх, тест хийх, дүн шинжилгээ хийх.
- Бүтээгдэхүүний боловсруулалтын явцад материалын чанарыг хянах.
- Бүтээгдэхүүний стандартыг хангахын тулд материалын шинж чанарыг баталгаажуулах.
- Техникийн баримт бичиг, тайлан, дүн шинжилгээ боловсруулах.
- Судалгааны үр дүнг багийн гишүүд болон удирдлагад танилцуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Материалын шинжээчээр ажиллахад шаардлагатай боловсролын түвшин нь инженер, физик, химийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш.
- Материалын шинжилгээ, тестийн арга техникийг мэддэг байх.
- Компьютерийн программ хангамжийг ашиглах чадвартай (MS Office, CAD, гэх мэт).
- Багаар болон бие даан ажиллах чадвартай.
- Шийдэл гаргах, бие даасан шийдвэр гаргах чадвартай.
- Удирдлага, багийн гишүүд, хэрэглэгчидтэй харилцах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Тэсо группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон "УЯН ХАТАН ЦАГ" -ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН"-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг "ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ"-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх "ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ" хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.