Чанар шалгагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Чанарын хяналт, баталгаажуулалт
- Түүхий эд, дамжлага дундын болон бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналтыг тогтмол хийх
- Зуурмаг, хэвлэлт, жигнэлт, хөргөлт, савлагааны үе шатуудын тохиргоо, температур, хугацааг шалгах
- Бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээ, чийг, жин зэрэг чанарын үзүүлэлтүүдийг хэмжиж баримтжуулах
- Илэрсэн зөрчлийг баримтжуулж, залруулга авах арга хэмжээг хэрэгжүүлэх
Хүнсний аюулгүй байдал хангах:
- GHP, GMP-ийн шаардлагын дагуу үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмж, ажилтны эрүүл ахуйн хяналт хийх
- Хүнсний аюулгүй байдлын эрсдлийг бууруулах арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх
Баримт бичгийн менежмент:
- Чанарын хяналттай холбоотой бүртгэл, тайлан, хяналтын хуудас, хэмжилтийн баримтуудыг үнэн зөв хөтлөх
- Зөрчил, үл тохирлын тайланг удирдлагад танилцуулж, залруулгын мөрдөж ажиллах
- Стандарт ажиллагааны заавар, журам, чеклистийг мөрдөж ажиллах
Сургалт, ажилтны чадавхи нэмэгдүүлэх:
- Үйлдвэрийн ажилтнуудад эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, чанарын шаардлагын талаар чиглэл өгөх
- Зөрчил давтагдахгүй байх чиглэлээр зөвлөгөө, зааварчилгаа өгөх
Сайжруулалт, дүн шинжилгээ:
- Гомдол, буцаалтын мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж сайжруулах санал гаргах
- Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүдийн сарын харьцуулалт,
- Процессын сайжруулалтын боломжийг илрүүлж санал болгох
Дотоод хяналт:
- Ажлын байр, үйлдвэрлэлийн хэсгүүдэд тогтмол дотоод хяналт тавих
- Эмх цэгц, эрүүл ахуйн шаардлагын мөрдөлтийг шалгаж үнэлэх
- Аюулгүй ажиллагааны зөрчил илэрвэл шуурхай мэдээлж арга хэмжээ авах
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсролын шаардлага:
- Хүнсний үйлдвэрлэл, технологи, эрүүл ахуй, чанарын удирдлагын чиглэлээр дунд болон бакалаврын боловсролтой
Ажлын туршлага:
- Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанар шалгагчаар 1-2 жил ажилласан туршлагатай /ЗААВАЛ/
Мэргэжлийн мэдлэг, ур чадвар:
- Чанарын удирдлага болон хяналт, шалгалт хийх дүгнэлт гаргах тайлагнах ур чадвартай
- Техникийн баримт бичиг, стандарттай ажиллах чадвартай
Хувь хүний ур чадвар:
- Багаар ажиллах чадвартай
- Цагийн менежменттэй, мэргэжлийн ёс зүйтэй
- Харилцаа, хандлагын соёлтой
Давуу тал болох зүйлс:
- Олон улсын чанарын менежментийн тогтолцоо, ISO 9001, Хүнсний аюулгүй байдал менежментийн тогтолцоо ISO 22000, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001стандартын мэдлэг ойлголттой байх
Нэмэлт мэдээлэл
- Ээлжийн цагийн хуваарийн дагуу /08:20-19:20, 19:20-08:20/
- Илүү цагийн нэмэгдэл ороод сардаа 3,000,000- 3,500,000 авах боломжтой
- Тав тухтай оффис
- Мэдлэг туршлагатай хамт олон
- Өсөн дэвших боломж
- Амт чанартай хоол
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас7270-9999, 86665440, 89480202
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.