Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эпирок Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Захиргааны ажилтан (Site Administrator)

Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Эпирок Монголиа ХХК-ийн Гүний уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу Толгой төслийн талбарт ажиллах Захиргааны ажилтан шалгаруулж авна.

 

Ажлын байрны тоо: 1 (нэг)

Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн

Байрлал: Оюу Толгой төслийн талбарт 14/14 ростерийн хуваариар ажиллана.

 

Ажлын байрын зорилго: Оюу Толгой сайт дахь Гүний уурхайн засвар үйлчилгээний хэлтэс болон Өрмийн хэрэгслийн завсар үйлчилгээний хэлтсийн хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангахад шаардлагатай захиргааны дэмжлэгийг үзүүлэх зорилготой. Энэхүү ажлын байр нь Төслийн менежерт шууд тайлагнах бөгөөд төслийн багийн гишүүд, хүний нөөцийн хэлтэс, захиалагчийн холбогдох багуудтай нягт уялдаа холбоотой ажиллана.

 

Үүрэг хариуцлага (үүгээр хязгаарлагдахгүй): 

  • Уурхайн ажилтнуудын cар тутмын цагийн бүртгэлийг удирдах, тайлагнах;
  • Шинэ ажилтныг уурхайд хүлээн авахтай холбоотой зохицуулалтуудыг хийх, захиргааны процесуудын талаар чиглүүлэг өгөх, мэдээллээр хангах;
  • Оюу Толгой сайтад ажиллахад шаардлагатай бүх сургалтуудын зохицуулалтыг хариуцаж сургалт төлөвлөх, захиалах, бүртгэх, тайлагнах;
  • Уурхайн ажилтнуудын орон байр, аялал болон боолтын хоол, бусад зөвшөөрлүүдийг зохицуулах, захиалах, төлөвлөх;
  • Ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн захиалга, хангамжийг хариуцах;
  • Уурхайн талбарт Засвар үйлчилгээний багт шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх;
  • Багуудын ээлжийн болон ажлын цагийн хуваарийг гаргах, ажиллах хүчийг төлөвлөх, тухай бүр нь шинэчлэх;
  • Шаардлагатай тохиолдлуудад Өгөгдөл мэдээллийн ажилтны үүргийг гүйцэтгэнэ.
  • Төслийн менежерийн даалгасан бусад үүрэг даалгаврууд.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн Удирдлага болон бусад чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;
  • Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар өндөртэй;
  • Microsoft-ийн хэрэглээний программууд болон бусад систем дээр ажиллах чадвартай;
  • Цагийн менежмент сайтай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай;
  • Харилцааны болон багаар ажиллах өндөр чадвартай;
  • Зохион байгуулах, төлөвлөх чадвартай;
  • Олон соёлт орчин болон ялгаатай багийн гишүүдтэй харилцан, хамтран ажиллах чадвартай байх;
  • Оюу Толгой сайтад ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Таныг олон улсын групп компанийн Монгол дахь салбарт ажиллан өөрийгөө хөгжүүлэхээс гадна,

  • Найрсаг хамт олон,
  • Сурч хөгжих өргөн боломж,
  • Эрүүл мэндийн бүрэн даатгал
  • Өрсөлдөхүйц цалин, хангамж
  • Хүртээмжтэй ажлын орчин, гэрээсээ ажиллах боломжууд хүлээж байна. 

Энэхүү ажлын байр нь шаардлагатай тохиолдолд Оюу Толгойн уурхайн талбар луу зорчих, уурхайн талбарт ажиллах хэрэгтэйг анхаарна уу. 

 

Материалыг careers.mongolia @ epiroc.com имэйл хаяг руу 2025 оны 07-р сарын 04-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Мөн Зангиа порталаар дамжуулан өргөдлөө илгээх боломжтой. Имэйлийн гарчиг (subject) хэсэгт ажлын байрны нэрийг бичнэ. Бид зөвхөн анкетын шатанд шалгарсан хүмүүстэй холбогдож ярилцлагад урих болно.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70129294

Зар нийтэлсэн огноо

2025-06-23 13:58

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ХММ-ын засварчинБолдтөмөр Ерөө гол
2025-06-16
Төслийн мэдээлэл технологи хариуцсан инженерКэй Эй Майнинг ХХК
2025-06-24
Өргөгч төхөөрөмжийн операторХунт-Өгөөж ХХК
2025-06-25
ГагнуурчинТоп Ган Дриллинг ХХК
2025-06-08
МТ-86 оператор / Булган аймаг/Платинум Ланд ХХК
2025-06-22
Ковшийн операторМЕЗОМ
2025-06-12
ХАБЭА инженер “Хаан булаг Интернэйшнл” ХХК
2025-07-04
Уулын туслах ажилтан/ Автобусны жолоочТиТиЖиВиСиӨү ХХК
2025-06-21
КЕМП МЕНЕЖЕРХавцгайт Их Хайрхан ХХК
2025-06-20
БУЛЬДОЗЕРЫН ОПЕРАТОР 14/14"Терра Энержи" ХХК
2025-07-04
Сэлбэгийн нярав /Эрэгтэй/Хера Экуйпмент ХХК
2025-06-30
МеханикТиТиЖиВиСиӨү ХХК
2025-06-08
АГУУЛАХЫН АЖИЛТАН - УБХан Алтай Ресурс ХХК
2025-07-08
ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР /УБ/“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2025-06-12
ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОРХавцгайт Их Хайрхан ХХК
2025-06-23
АВТЫН ЦАХИЛГААНЧИН /ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ/МСМ Групп ХХК
2025-07-04
Манипульятор кранист /Дундговь/МАК Цемент ХХК
2025-07-04
МУЖААН /Кемп/Нормаунт ХХК
2025-06-27
Хово машины жолоочӨгөөмөр Заамар Гоулд ХХК
2025-06-24
ГагнуурчинМакс Повер Тех ХХК
2025-06-24

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.