Хэрвээ Та тоо баримтад хайртай, зөрүү гарвал зүгээр орхидоггүй, тайлангаа хэн ч уншсан ойлгомжтой болгохыг хүсдэг бол — энэ зар Танд зориулагдсан.
Ерөнхий нягтлан болон няравтай хамтран байгууллагын санхүүгийн тогтвортой, найдвартай байдлыг хангаж ажиллана.
Санхүүгийн баримт бичиг, шалтгаан нотолгоог шалгах
Зардал, орлого, үйлдвэрлэлийн тооцоолол хийх хянах
Санхүүгийн системийг шинэчлэх, сайжруулахад дэмжлэг үзүүлэх
Санхүүгийн үйл ажиллагааг дэмжих, тайлагнах
Нягтлан бодох бүртгэлийн журам, стандартын дагуу ажиллах
Гадаад, дотоод аудитын шалгалтад бэлтгэж, дэмжлэг үзүүлэх
Нягтлан бодох бүртгэлийн диплом, мэргэжлийн зэрэгтэй байх
Тооцооны нягтлангаар 1+ жил ажилласан бол давуу тал болно
Smartlogic санхүүгийн программ урьд нь ашиглаж байсан бол давуу тал болно
Алдаа олж засахдаа анхааралтай, нягт нямбай
Багаар ажиллах, ойлгомжтой тайлбарлах чадвартай
Мэргэжлийн ёс зүй, нууцлалыг чанд сахих
Энэ албан тушаал нь жижиг багт ажиллах, аливаа нарийн зүйлд анхаарал хандуулдаг, өөрийн ажлыг тууштай хариуцдаг хүмүүст илүү тохирно. Уян хатан цаг, стрессгүй ажлын орчин, ажлын баталгаа, тогтвортой байдал, итгэлцэл чухал гэж үздэг бол — энэ ажлын байр яг танд зориулагдсан.
Англи хэл сурах боломж (Америк болон Монгол хосолсон удирдлагтай учир орчинд нь сурна)
Уян хатан цаг тохиролцох боломжтой
Үндсэн цалин + гүйцэтгэлд суурилсан урамшуулал туршлагаас шалтгаалж тохиролцох боломжтой
Тохь тухтай, ажиллахад урамтай орчин
Өдрийн хоол
Найрсаг, дэмждэг баг
Америк болон Монгол хосолсон удирдлага
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.