ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн үйл ажиллагааг удирдах
- Үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулж, биелэлтэд хяналт тавих
- Тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн тасралтгүй, үр ашигтай үйл ажиллагааг удирдах
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй байх нөхцөлийг хангаж, бүтээмжийг тогтоосон хэлбэлзэлд барих, өсгөх талаар арга хэмжээ авч, санаачлага гарган ажиллах
- Ажилтнуудыг удирдан зохион байгуулах
- Үйлдвэрийн ажилчид, инженерүүд, техникийн багтай нягт хамтран ажиллах, тэдний ажлын үр дүнг үнэлэх
- Ажилтнуудад зохих чиглэл, үүрэг өгөх, урамшуулал, сахилга батын асуудалд анхаарах
- Ажилчдын гүйцэтгэлийг зөв үнэлэх, хянах, ажилчдын ажил үүргийн хуваарилалтыг оновчтой зохион байгуулах
- Ажлын бүтээмж, чанарыг дээшлүүлэх талаар шинэ санаа гарган хэрэгжүүлэх, холбогдох мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах
- Тоног төхөөрөмж, хүн цагийн бүртгэл хөтлөх
- Чанар, аюулгүй байдал, стандарт мөрдүүлэх
- Үйлдвэрлэлийн чанарын хяналт, ХАБЭА-ийн дүрэм журмыг мөрдүүлэх
- Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
- Тайлан, төлөвлөгөө боловсруулах
- Өдөр тутмын болон сар, улирлын үйлдвэрлэлийн тайлан бэлтгэх
- Удирдлагын багт шаардлагатай мэдээлэл, дүгнэлт, санал боловсруулж хүргүүлэх
- Санхүү, зардлын хяналт
- Үйлдвэрийн зардлыг оновчтой байлгах, хэмнэх боломжийг судлах
- Төсөв, нөөцийн хэрэглээг хянах, үр ашигтай ажиллагааг санхүүгийн талаас тооцоолох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Инженер, үйлдвэрлэлийн менежмент, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр дээд боловсролтой
- Баримт бичиг боловсруулж хөтлөх чадвартай
- Уул уурхай, хүнд үйлдвэр зэрэгтэй холбогдсон мэргэжил бол давуу тал болно
- Төлөвлөх, зохион байгуулах, хянан шалгах, зөвлөх чадвартай байх
- Хүмүүстэй харьцах, баг бүрдүүлэх, манлайлах чадвартай
- Асуудлыг хурдан шийдвэрлэх, стратеги сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийх чадвартай
- Үйлдвэрлэлийн процесс, чанарын хяналт, ХАБЭА, засвар үйлчилгээний ерөнхий мэдлэгтэй
- Компьютер, оффисын програмууд болон үйлдвэрийн менежментийн систем (ERP гэх мэт) дээр ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Төслийн удирдлагын сургалтад суусан, ойлголттой, ажиллаж байсан.
- Төслийн үндсэн багт инженерээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Үйлдвэрлэл, инженерчлэлийн талаарх ойлголттой.
ЗАН ЧАНАРЫН ОНЦЛОГ:
- Харилцааны өндөр соёлтой
- Эргэх холбоо сайтай
- Асуудал шийдвэрлэх чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Суралцах чадвар өндөр
- Баг удирдан ажиллах чадвартай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.