Татварын нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Санхүү бүртгэлийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, татварын болон бусад шаардлагатай тайланг бэлтгэх;
- Санхүүгийн өдөр тутмын гүйлгээг бүртгэх, хяналт тавих;
- Нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох хууль, дүрмийн дагуу тайлан боловсруулах;
- Санхүү, татварын тайлангуудыг цаг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагуудад хүргэх;
- Дотоод хяналт, шалгалт хийх, илэрсэн алдаа зөрчлийг залруулах санал гаргах;
- Санхүүгийн баримтуудыг эмх цэгцтэй бүрдүүлэх, архивлах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Их, дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн байх;
- Тууштай ажиллах хүсэлтэй байх;
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
- Нягтлан бодох бүртгэл болон татварын зөвлөх үйлчилгээний салбарт сонирхолтой байх;
- Харилцааны болон өөрийгөө илэрхийлэх чадвартай байх;
- Оффис хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Багаар ажиллах болон ачаалал даах чадвартай байх;
- Зохион байгуулалт сайтай, дасан зохицох чадвар сайн бөгөөд өөрийн ажлаа үр бүтээлтэй удирдан явуулдаг байх;
- Нягтлан бодох бүртгэлийн аутсоурсинг гэрээт ажлууд хариуцаж ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- ТМЗ болон ММНБодогч бол мөн давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон Ажил горилогчийн анкетийг манай байгууллагын веб сайтаас авах боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.