Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Премиум Болор" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Үйл ажиллагаа хариуцсан менежер /Тэрэлжид/

3,500,000-4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Удирдлагын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
  • Компанийн дотоод үйл ажиллагааг зөв зохистой удирдан зохион байгуулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх
  • Ресортийн өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх, удирдлагаар хангаж хяналт тавих
  • Үйлчилгээний стандарт, дүрэм журмыг боловсруулж, мөрдүүлэн ажиллах
  • Үйл ажиллагааг саадгүй явуулахад шаардагдах барилгын бүх төрлийн зөвшөөрлийг холбогдох дүрэм, журмын дагуу бүрдүүлж, хугацаанд нь авах, эх хувь бичиг баримтыг хадгалах, бүртгэх
  • Ресортийн борлуулалт, ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах
  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанарыг тогтвортой байлгаж, ажилчдыг  сургах, хөгжүүлэх гэх
  • Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад чиг үүргүүд

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Аялал жуулчлалын удирдлага, Зочид буудлын менежмент, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Баг удирдах, бусдад эергээр нөлөөлөх, ажилтнуудыг идэвхжүүлэх, бүтээмжтэй ажиллуулах ур чадвартай байх
  • Зочлох үйлчилгээний байгууллагад 3-с дээш жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай 
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Манлайлах, багийг хөгжүүлэх, зөв зохион байгуулах ур чадвартай

Нэмэлт мэдээлэл

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлалтай дээд зэрэглэлийн ресортод чадварлаг ажилтан таныг урьж байна.

- Өдрийн 3 хоол

- Тав тухтай ажилчдын байрлах байр (00, Душ, Wifi, Зурагт)

- Бонус цалин

- Найрсаг хамт олон

-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байр         

 -Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль, цэвэр агаарт байрлаж ажиллах                                  

- Компанийн дотоод хөнгөлөлт, урамшуулал                                                                 

 -Албан тушаал дэвшиж сурч хөгжих боломж 

"Premium Bolor" аялал жуулчлалын цогцолбор нь Горхи тэрэлжийн үзэсгэлэн бүрэлдсэн, өвөрмөц тогтоц бүхий уулын бэлд орших бөгөөд танд гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөж амрах боломжийг нээж өгж байгаадаа баяртай байна. Манай ресорт нь орчин үеийн хэв маяг бүхий байгууламж нь тав тух, тансаг байдлыг танд мэдрүүлэхээр зохион байгуулсан билээ.
Бидний үйлчилгээ:
- Өндөр зэрэглэл, стандартын дагуу тохижуулсан 7 төрлийн 117 өрөө
- Монгол үндэсний хэв маягийг хослуулсан хүннү загварын цомцог гэр 58
- Орчин үеийн стандартын дагуу баригдсан Event hall
- Төв азийн тансаг амтыг таньд мэдрүүлэх "Yu Long hot pot" ресторан зэрэг үндсэн бүтээн байгуулалтаас гадна 100-300 зочин хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалт хурлын танхим, теннис биллъярдын өрөө, караоке өрөө, гадна сагс теннисны талбай, машины дотор дулаан зогсоол зэргийг цогцоор нь эрхэм үйлчлүүлэгч танд санал болгож байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Налайх дүүрэг
СалбарАялал жуулчлал, зочид буудал
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас95992422

Зар нийтэлсэн огноо

2025-07-17 18:34

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Ахлах менежерCпрингс Зочид Буудал
2025-07-18
ЭВЕНТИЙН АЖИЛТАН /эрэгтэй/Скай Резорт ХХК
2025-07-01
Англи хэлтэй аяллын менежерНью Жуулчин Групп
2025-07-17
Front Office Manageribis Styles Ulaanbaatar Polaris
2025-07-03
Зочид буудлын ресепшинCпрингс Зочид Буудал
2025-07-18
Угаалгын ажилтан N1 (үндсэн ажилтан)Шангри-ла Хотел Улаанбаатар
2025-06-27
Хоол ундааны албаны дарга / Food&Beverage managerТаван Богд Групп
2025-06-25
Зочид буудлын хаалгачCпрингс Зочид Буудал
2025-06-18
CCTV Operator- Камер хянагч-Зочид буудалдШангри-ла Хотел Улаанбаатар
2025-07-09
Ерөнхий менежер /Тэрэлжид/"Премиум Болор" ХХК
2025-07-17
Ээлжийн сантехникчХасэбэ интернэшнл ХХК
2025-06-23
ТУСЛАХ ТОГООЧ/ ЯПОН РЕСТОРАНДКемпински Хаан Палас
2025-07-18
Ресепшн/Ресепшин/Зохион байгуулагч/Front OfficeПромадик Ассетс ХХК
2025-07-06
Тогооч - Хүйтэн зууш N2Шангри-ла Хотел Улаанбаатар
2025-06-30
Үйлчилгээ ашиглалт хариуцсан менежерАварга тосон рашаан сувилал ххк
2025-06-30
ХООЛ УНДААНЫ АЛБАНЫ ДАРГАКемпински Хаан Палас
2025-07-18
Аяллын зөвлөх (iTrip Air LLC)Ай Трип ХХК
2025-07-16
ҮйлчлэгчИх Монгол Проперти ХХК
2025-07-07
Ресепшин /Англи хэлтэй/Корпорейт Зочид Буудал
2025-06-23
ӨРӨӨ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН / ROOM ATTENDANTКемпински Хаан Палас
2025-07-18

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.