Худалдаа хөгжүүлэлтийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн шинэ бизнесийн боломжийг судлах, үйл ажиллагааг сар, улирал, жилийн төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулах
- Зах зээлийн чиг хандлага, стратеги, үнийн бодлогын судалгаа хийж, санал санаачилга боловсруулан хэрэгжүүлэх
- Борлуулалт, ашгийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон борлуулалтын бодлогыг боловсруулж, удирдлагад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх
- Хувийн болон төрийн өмчийн байгууллагуудын тендерийн материал боловсруулах
- Хариуцсан брендүүдийн борлуулалтыг хариуцах, зах зээлийн идэвхижүүлэлт хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
- Стратегийн дүн шинжилгээ хийх, хэлэлцээр байгуулах, зөвшилцөх өндөр ур чадвартай
- Төслийн менежмент, тайлагнал, санхүүгийн дүн шинжилгээ хийх чадамжтай
- Англи хэлний яриа болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй, бизнесийн харилцаанд чөлөөтэй оролцох чадвартай
- MS Office (Word, Excel, PowerPoint) программыг бүрэн эзэмшсэн
Нэмэлт мэдээлэл
Евро Хан ХХК нь 2011 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй, уул уурхай, эрчим хүчний салбарт мэргэшсэн, өндөр чанартай тоног төхөөрөмж нийлүүлдэг, Герман хөрөнгө оруулалттай компани юм. Манай хамт олонд нэгдсэнээр танд дараах боломжууд нээгдэнэ:
- Борлуулалтын урамшууллын систем
- Шинэлэг санаа, санаачлагыг дэмждэг залуу, эрч хүчтэй баг
- Уян хатан ажлын цаг
- Гар утасны төлбөрийн хөнгөлөлт
- Өөрийгөө хөгжүүлж, карьерын өсөлт хийх өргөн боломж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.