Ахлах Нягтлан Бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- НББ-ын тухай хууль, олон улсын стандарт, татварын хууль тогтоомжийн дагуу санхүүгийн бүртгэл тооцоо хөтлөн явуулах.
- Удирдлага болон санхүүгийн байгууллагуудыг шаардлагатай санхүүгийн тайлан, мэдээллээр хангах.
- Тооцоо нягтлан бодогч, няравуудын өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх, чиг үүргийн дагуу тайлан болон гүйцэтгэлийг хянах.
- Харилцагчийн өглөг, авлагын тооцоо нийлэх, тооцоо нийлэлтийг баталгаажуулах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү нягтлан бодох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан байх.
- Санхүүгийн программууд болон excel дээр ажиллах чадвартай.
- ERP систем дээр ажиллаж байсан /давуу тал болно/.
- Төлөвлөх зохион байгуулах, тайлагнах ур чадвартай.
- Зарчимч шударга, харилцааны болон ёс зүйн суртахууны соёлтой.
- Үүрэг даалгавар хуваарилах, биелэлтийг хянах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Ажлаа бодитоор үнэлүүлж карьер өсөн нэмэгдэх боломжоор хангагдаж байгууллагад оруулах хувь нэмэрийг тань дэмжиж ЭРЧ ХҮЧТЭЙ ХАМТ ОЛОН-той нэгдэж уян хатан цагийн хуваариас сонгон ажиллах боломжыг олгож байна.
Үндсэн цалин+Хангамж+KPI
Бид ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагаандаа арьсны өнгө, шашин шүтлэг, нас хүйс, бэлгийн чиг баримжаа, илэрхийлэл, нийгмийн гарал, хөгжлийн бэрхшээлтэй байдал зэргээс үл хамааран ижил тэгш, олон талт ялгаатай байдлыг хүндэтгэсэн сонгон шалгаруулалт явуулдаг.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.