Автоматжуулалтын техникч /Дорноговь/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн автоматжуулалт, нарийн хэмжүүр, электроникийн тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах
- Автоматжуулалт, нарийн хэмжүүр, электрон тоноглолуудын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг хяналт, засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэх
- Тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл, сааталыг түргэн шуурхай арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах
- ЦТАА, ХАБЭА-н дүрэм, журам, нормын дагуу цахилгаан тоног төхөөрөмжийн шуурхай ажиллагаа болон бусад ажил үүргийг гүйцэтгэх
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Электроник, автоматжуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- PLC, автоматжуулалт, электроникийн чиглэлээр олон болон практик мэдлэгтэй
- Цахилгаан, автоматжуулалтын тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны мэдлэг, туршлагатай
- Багаар хамтран ажиллах чадвартай
- Хариуцлагатай, сахилга баттай, хувийн зохион байгуулалт сайтай
- Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой
Нэмэлт мэдээлэл
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах "МАК Евро цемент" үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийд тэргүүлэгч Европ компаниудын шилдэг арга туршлага, техник технологийг ашиглан дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм.
Та бүхнийг Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олонд нэгдэхийг урьж байна.
Та бидний нэг болсноор:
- Амт чанартай өдрийн хоол,
- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвүүд /фитнесс, кино театр, билльяард, теннисний өрөө г.м/
- Тав тухтай амрах байр,
- Цалинтай чөлөө,
- Сургалтын тэтгэлэг,
- Хагас жил тутмын урамшуулал цалин,
- Хөдөө орон нутгийн нэмэгдэл цалин,
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжто
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарЭрчим хүч, дулаан хангамж
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.