Борлуулалтын мэргэжилтэн / Эмч төлөөлөгч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Мэс заслын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн борлуулалтыг хариуцах;
- Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх;
- Гадаад нийлүүлэгчдийн харилцааг хадгалах, хөгжүүлэх;
- Борлуулалтын гэрээ байгуулах, удирдах, гэрээний гүйцэтгэлийг хангаж ажиллах;
- Харилцагч байгууллагуудад бүтээгдэхүүний сургалт зохион байгуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Борлуулалт хийх чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах чадвартай
- Харилцааны чадвартай
- Хэрэглээний программууд дээр сайн ажилладаг
- Албан бичиг боловсруулах, албан харилцааны чадвартай
Нэмэлт мэдээлэл
Мед Монгол ХХК нь Монголынхоо эрүүл мэндийн салбарт дэлхийд нотлогдсон дэвшилтэт технологийг нийлүүлэх чиглэлээр 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа салбартаа тэргүүлэгч компани юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЭрүүл мэнд
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.