ХӨРӨНГӨ ЗОХИЦУУЛАЛТЫН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, чиг хандлагыг судалж, эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах боломжуудыг тодорхойлох
- Олон улсын санхүүгийн байгууллага, түншүүдтэй холбоо тогтоох, харилцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах
- Хөрөнгө оруулагч, банк, санхүүгийн байгууллагатай хамтарсан уулзалт, хэлцэлд оролцох
- Эх үүсвэрийн зарцуулалт, бусад шаардлагатай явцын мэдээллийг холбогдох талуудад хүргэх, мэдээлэл солилцох
- Санхүүжилт, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх
- Чиг үүрэгт хамаарах бусад өдөр тутмын ажил үүргүүдийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Судалгаа шинжилгээ хийх, үр дүнг боловсруулах чадвартай;
- Банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
- Гэрээ хэлцэл хийх, харилцааны ур чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
Нэмэлт мэдээлэл
- Нээлттэй, уян хатан байгууллагын соёл
- Уян цагийн хуваарь
- Эрч хүчтэй, залуу хамт олон
- Байгууллагын тэтгэмж, тусламж (гэрлэлт, шинэ хүүхэд, хүндэтгэх шалтгааны...)
- Групп компанийн хэмжээн дэх залуусын нэгдэл сонирхлын клубууд
- Групп компанийн идэвхжүүлэлтийн нэгдсэн арга хэмжээ, уралдаан тэмцээн /4 төрөлт спортоос гадна е-sport гэх мэт/
- УБ-н 5 өөр байршилд үнэгүй спорт заал
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.