Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Каппэ Бэнэ Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

МАЛЫН ЭМЧ /Налайх дүүрэгт ажиллах/

2,500,000-3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ:

  • Шувуудад эрүүл мэндийн байнгын үзлэг хийх.
  • Тэжээл, ус, орчны ариун цэвэр, халдваргүйтгэлийн дэглэмийг мөрдүүлэх.
  • Шинэ орж ирсэн шувуудыг тусгаарлан ажиглах, шинжилгээ авах.
  • Эмнэл зүйн шинж тэмдгийг үнэлэх, лабораторийн шинжилгээний сорьц авах.
  • Бактери, вирус, шимэгч, мөөгөнцрийн гаралтай өвчнийг оношлох, эмчилгээний заавар боловсруулах.
  • Хорио цээр, био аюулгүй байдлын дэглэмийг хянах, хэрэгжилтэд хяналт тавих.

Эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлт:

  • Тахианы байр, тоног төхөөрөмж, тэжээл, усалгааны системд тогтмол ариутгал хийх.
  • Аж ахуйн орчны халдваргүйжүүлэлтийн хуваарь гаргах, биоцидийн бодисын зөв хэрэглээг хянах.

Үйлдвэрлэлийн хяналт ба зөвлөгөө:

  • Шувууны сүргийн чанарыг сайжруулах, үржлийн бүтээмжийг нэмэгдүүлэх /зохиомол хээлтүүлэг)
  • Шувуудын өсөлт, өндөглөлт, тэжээлийн зарцуулалт, үхэл хорогдлыг бүртгэж, шинжилгээ хийх.
  • Тэжээл, усны чанар, орчны нөхцөл (температур, чийг, агааржуулалт)-ыг хянах.

Бүртгэл, тайлан, мэдээлэл:

  • Вакцинжуулалт, өвчлөл, эмчилгээ, хорогдлын бүртгэл хөтлөх.
  • Жилийн болон улирлын ажлын төлөвлөгөө, тайлан гаргах.
  • Мал эмнэлгийн хяналтын байгууллагатай хамтран дэгдэлтийн судалгаа хийх, тайлагнах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжлийн шаардлага, ур чадвар:

  • Мал эмнэлгийн бакалавр буюу түүнээс дээш боловсролтой.
  • Мал эмнэлгийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх малын эмчийн зөвшөөрөл (лиценз)-тэй байх.
  • Өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ төлөвлөх чадвартай. Зохиомол хээлтүүлэг, инкубацийн процесс-ийн талаар мэдлэгтэй байх.
  • Лабораторийн сорьц авах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх арга барил эзэмшсэн.
  • Өгөгдөл бүртгэх, дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай.
  • Шувууны аж ахуй, үржлийн болон үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан, Шувууны өвчин судлал, үржлийн биотехнологи, зохиомол хээлтүүлэг зэрэг чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

Хувь хүний ур чадвар: 

  • Хариуцлагатай, нямбай, ажигч, хурдан дүгнэлт гаргах чадвартай.
  • Багаар ажиллах, ажилчдад заавар зөвлөгөө өгөх, удирдан зохион байгуулах чадвартай.
  • Аж ахуйн нөхцөлд дасан зохицож ажиллах чадвартай.
  • Ажлын ачаалал даах, онцгой нөхцөл (өвчний дэгдэлт, хорио цээр)-д шуурхай ажиллах чадвартай.
  • Компьютерийн хэрэглээний түвшний мэдлэгтэй (Word, Excel, мал эмнэлгийн бүртгэлийн программ гэх мэт).

Нэмэлт мэдээлэл

Caffe Bene Mongolia компани кофены зах зээлд тэргүүлэгч бөгөөд 40 гаруй салбараар дамжуулан үйлчлүүлэгчдээ дотооддоо шинэхэн хуурсан дээд зэрэглэлийн кофег санал болгодог. Үндсэн үйл ажиллагаа нь кофе шопын үйлчилгээ, олон улсын кофе шопын франчайз, хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа зэрэг болно. Манай компанийн зорилго бол эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг нэвтрүүлэх юм.

 

Бид тахианы аж ахуй болон шарсан тахиа бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүтэц орон тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

Ажлын туршлага, ажилласан салбар, ур чадвараас шалтгаалан цалин тохиролцоно.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХөдөө аж ахуй, байгаль орчин
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас75553000, 99074406

Зар нийтэлсэн огноо

2025-11-24 09:49

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ГАХАЙЧИН ТАХИАЧИН /MPS 14/14 РОСТЕР/Монголын Алт (МАК) ХХК
2025-11-10
Газар зохион байгуулагчТеэм Смайл ХХК
2025-10-31
Ногоон байгууламжийн инженерНью Тур ХХК
2025-11-24
МАЛЫН ЭМЧ /үнээний фермд-Сэлэнгэ аймаг Мандал сум/Сүү Хувьцаат Компани
2025-10-30
БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭНМонголын Алт (МАК) ХХК
2025-10-31
Малын эмч ажилд авнаХатансүйх импекс ХХК
2025-11-12
Геодезийн инженерТотал сүрвэй сервис
2025-11-17
Ус, хаягдлын далангийн инженер"Хексагон буйлд инженеринг" ГХО ХХК
2025-11-17
Бүс хариуцсан менежер /малын тэжээл/Дельта Холдинг
2025-10-27
Байгаль орчны мэргэжилтэнМэтагро ХХК
2025-10-29
БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН /15-15 хоногийн ээлжээр/Шаргалжуут рашаан сувилал ХХК
2025-11-22
Малын их эмчМонгол Экуэстрэн
2025-11-20
Нам даралтын зуухны галчГазар Агуу ХХК
2025-11-03
20/10 ростероор ажиллах БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН"Ээлийн цагаан харгуй" ХХК
2025-11-06
МАЛ ЗҮЙЧГацуурт ХХК
2025-11-01
Биологич ажилд авнаУлаанбаатар ариутгал ХХК
2025-11-04
Эрүүл ахуйч /Сонсголон/Мэтагро ХХК
2025-11-18
Малын их эмчГазар Агуу ХХК
2025-11-02
Байгаль орчин,тогтвортой хөгжлийн мэргэжилтэнМонголын Алт (МАК) ХХК
2025-11-02
Ногоон байгууламжийн инженерНью Тур ХХК
2025-11-20

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.