ХАБЭА ХАРИУЦСАН АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг төсөл хэрэгжүүлэх хугацаанд төслийн талбайд хэрэгжүүлж ажиллах.
- Төслийн талбайд гарах эрсдлийг тодорхойлох, үнэлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйг хангаж ажиллуулах төлөвлөгөө боловсруулж түүнийг нийт хэлтэс нэгж, ажилтнуудад өдөр тутамд мөрдүүлж ажиллах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын дотоодод дагаж мөрдөх журам заавар, боловсруулах, хяналт тавих
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн талаар судалгаа дүгнэлт хийх, стандартын шаардлага хангасан ажлын байранд ажилтан ажиллах боломжийг бүрдүүлэх, хяналт тавих гэх мэт ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- ХАБЭА болон Уул уурхайн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшлийн сургалтад хамрагдаж байх /2022 оноос өмнө/
- Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
- Орон нутагт ээлжийн зохицуулалтаар /ростор/ ажиллах боломжтой
- Компютерийн хэрэглээний програм /word, excel pp/ дээр ажиллах чадвартай
- Бие даан ажиллах чадвар сайтай байх
- Мэргэжлээрээ 3+ жил ажилласан байх
- Оюу Толгойн үндсэн ба туслан гүйцэтгэгч компаниудад ажиллаж байсан болон ISO хэрэгжүүлэлтэнд ажиллаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Багахангай-Хөшигтийн хөндий чиглэлд баригдаж байгаа төмөр замын далангийн газар шорооны ажил гүйцэтгэх төслийн талбайд ажиллана
Бусад
БайршилТөв аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.