Хүний нөөцийн мэргэжилтэн /site/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хүний нөөцийн дүрэм журам, хөдөлмөрийн харилцаатай холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг уурхай, төслийн талбайд хэрэгжүүлэх;
- Шинэ ажилтныг хүлээж авах, танилцуулах, чиглүүлэх сургалтанд хамруулах, зөвлөгөө өгч дадлагажуулах замаар ажлын үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Ажилтнуудын ээлжийн хуваарийг нэгтгэн зохицуулалт хийх, тухай бүр цаг бүртгэлийн програмд оруулах, зааварчилгаа өгөх, хяналт тавих, ээлжийн хуваарьт бус хугацаанд ажиллах ажилтны ажлын цагийн хуваарийг програмд оруулах, тайлан гаргах;
- Нээлттэй ажлын байрны мэдээллийг сонирхож буй ажил горилогчид хүргэх, бүрдүүлэлт хийх, орон нутгийн ажлын байрны өдөрлөгт оролцох;
- Компанийн соёл, уур амьсгалыг сайжруулахад санаачилгатай, манлайлж ажиллах, урлаг, спорт, идэвхжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй
- Хүний нөөцийн чиглэлээр эсхүл сургалтын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан
- Харилцааны ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай
- Ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой 14/14
Бусад
БайршилТөв аймаг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.