ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ КООРДИНАТОР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын дотоод үйл ажиллагааг стандартын дагуу зохион байгуулах, хэрэгжилтийг хянах, тайлагнах, шинийг санаачлах;
- Албан бичиг, тайлан, танилцуулга, уулзалтын хөтөлбөр зэрэг баримт бичгүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
- Оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, дэмжлэг үзүүлэх;
- Гүйцэтгэх захиралд дэмжлэг үзүүлж, нууцлалын шаардлага хангасан ажил хэрэгч харилцааг баримтлах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлага, Эдийн засаг, Эрх зүй, Боловсрол, Шинжлэх ухаан, Төслийн менежмент зэрэг чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг хариуцан ажилласан байсан туршлагатай;
- Олон нийтийн арга хэмжээ, сургалтыг удирдан, амжилттай зохион
байгуулж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй (бичиг баримт
боловсруулах, харилцах чадвартай байх)
- Орос эсвэл хятад хэлний дундаас түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
- Ажлын дараалал, ач холбогдолыг зөв зохицуулах чадвартай;
- Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай;
- Бие даан болон багаар ажиллах нөхцөлд ёс зүйтэй, хариуцлагатай;
- Асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвартай;
- Цахим хэрэглээний программуудыг ашиглах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
- Боловсрол, соёл, технологийн салбарт сонирхолтой,
- Өргөн цар хүрээг хамарсан төслүүдэд ажиллаж байсан туршлагатай, чанарын удирдлагын тогтолцоотой ажиллаж байсан бол давуу тал болно.
- *Esan нь боловсрол, соёлын салбарт чиглэсэн үндэсний хэмжээний цахим сан юм. Бодит үр дүнд чиглэсэн залуу, бүтээлч хамт олонтой орчинд ажиллаж, ур чадвараа хөгжүүлэн өсөн дэвших боломжтой.*
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБоловсрол, шинжлэх ухаан
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75059911, 96415252, 86699772
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.