БАЙГУУЛЛАГА ХАРИУЦСАН АНДЕРРАЙТЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Байгууллага хариуцсан даатгалын менежер (B2B) нь бизнесийн байгууллагад учирч болох эрсдэлийг даатгалд хамруулах замаар удирдахад туслалцаа үзүүлж ажиллах бөгөөд тухайн харилцагч байгууллагад тохирох даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндсэн үүрэгтэй.
Дээрх үүргийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Байгууллагад учирч болох эрсдэлийг тодорхойлж тухайн эрсдэлд тохирох хамгийн сайн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох;
- Даатгалын гэрээ хэлцэл байгуулах, гэрээг сайтар танилцуулах бөгөөд гэрээний хугацаанд харилцагчийг мэдээллээр тогтмол ханган ажиллаж, шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Баримт бичгийн төсөл боловсруулах чадвартай;
- Компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
- Борлуулалт хийх арга техникийг эзэмшсэн туршлагатай;
- Асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвартай;
- Өөртөө итгэлтэй, бие даасан байх;
- Тогтвор суурьшилтай ажиллах, англи хэлний тодорхой мэдлэгтэй байх;
- Даатгалын борлуулалтын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
- Өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал;
- Ажлын уян хатан цагаар ажиллах бололцоотой (ажлын цаг болон байршлын хувьд уян хатан ажиллах боломжтой);
- Ажлын тав тухтай орчин нөхцөл;
- Эрч хүчтэй, эерэг залуу хамт олон;
- Мэргэжлээрээ өсч хөгжих, суралцах, албан тушаал дэвших зэрэг боломжуудаар хангах болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарДаатгал
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.