Рестораны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
Зөөгч нарыг ажил үүргийн шууд удирдлагаар хангах, ажлын цагийн хуваарь боловсруулах
Зөөгч нарыг ажлын байран дээр сургах хөгжүүлэх, сургалт зохион байгуулах
Үйлчилгээний стандарт мөрдүүлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хянах
Катерингтай холбоотой ажлуудыг хариуцан зохион байгуулах
Маркетинг, борлуулалтын ажилд оролцох
Ажлын тайлан болон төлөвлөгөөг 7 хоног, сараар боловсруулах
Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ, бизнесийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
Рестораны менежмент, үйлчилгээний стандарт, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын мэдлэгтэй
Санхүүгийн тооцоолол, төсөв, борлуулалт, маркетингийн талаар ойлголттой
Үйлчилгээний байгууллагад удирдах ажил хийж байсан туршлагатай
Харилцааны өндөр ур чадвартай
Багаар ажиллах, баг удирдах чадвартай, манлайлах чадвартай
Хариуцлагатай, хяналт сайтай, олон ажлыг зэрэг зохион байгуулах чадвартай
Англи, франц хэлний аль нэгээр ойлголцох түвшний мэдлэгтэй байх
Хотын төвд байрлалтай франц хоолны сүлжээ кафе-бааранд хөдөлмөрийн хуулийн дагуу 7 хоногт 40 цагаас илүүгүй хугацаагаар ажиллана.
Эерэг, халуун дулаан уур амьсгалтай хамт олон таныг хүлээж байна.
Франц хэл, соёлд суралцах орчин нөхцөл нээлттэй.
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.