КАССЫН НЯРАВ /Бар ресторан/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн шингэн хүнсний салбарын гэрээтэй авлагатай харилцагч нарын авлагыг барагдуулах үндсэн үүрэгтэй. Үүнд:
- Борлогдсон барааны төлбөр тооцоог компанийн нэрийн өмнөөс харилцагч нартай хийх
- /тооллого хийх, тооцоо нийлэх,нэхэмжлэх бичиж өгөх, бэлэн мөнгө авах/, тооцооны зөрүүг тодруулж тооцооны нягтланд мэдээлэх
- Шаардлагатай тохиолдолд шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаварын дагуу бар ресторан болон супермаркет дэлгүүрүүдийн борлуулалтын тооцоог хийх болон авлага барагдуулахаар явах
- Сар бүрийн 1ний өдөр харилцагчийн борлуулалтын тооцооны нэхэмжлэхүүдийг нэгтгэн тайлан гаргаж авлага хяналтын ажилтанд өгөх
- Сүлжээ дэлгүүр болон бөөний төв хариуцсан авлагын ажилтан ээлжийн амралттай үед орлон ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- НББ, Банк санхүүгийн бакалаврын зэрэгтэй
- Цаг баримтлах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програм ашиглах чадвартай, тооцоолол хийхдээ сайн
- Борлуулалтын салбарт ажилласан туршлагатай бол давуу талтай
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа
- Өдрийн хоол
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77181111, 88074539, 88063477
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.