Нягтлан бодогч /Бараа материал хариуцсан/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа материалын татан авалт, захиалга нийлүүлэлттэй холбоотой бүртгэлийг хөтлөн явуулах
- Рестораны салбаруудын барааны нөөц, захиалга, тооллогыг удирдан явуулах, хяналт тавих, бүртгэх, тайлагнах
- Төлбөр тооцооний бүртгэлийг санхүүгийн програм дээр бүртгэх;
- Бараа материал, үнэ бүхий зүйлийн орлого, зарлага, өртгийг тооцож тайлагнах;
- Няравын ажилд хяналт тавьж, зааварчилгаа өгч ажиллах ба бараа материалын тайланг гаргуулж холбогдох анхан шатны баримтыг үндэслэн батлагдсан загварын дагуу холбогдох зардлын данс руу журналын бичилт хийж өртөг тооцуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, НББ чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Шинэ төгсөгч байж болно
- Санхүүгийн /Smart logic/ програм дээр ажилладаг бол давуу тал болно
- Харилцааны ур чадвартай
- Ажил хэрэгч хянамгай, нямбай зан чанартай байх
Нэмэлт мэдээлэл
Манай хамт олонтой нэгдсэнээр:
- Үндсэн цалин+урамшуулал цалин
- Амт чанартай өдөр болон оройн хоол
- Туршлагатай найрсаг хамт олон
- Цаашид байгууллагадаа өсөн дэвших, Карьер өсөх боломж
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байр
- Компанийн дотоод хөнгөлөлт хангамж
АЖИЛЛАХ БАЙРШИЛ: Чингэлтэй дүүрэг,5-р хороо,Премиум Палас
АЖЛЫН ЦАГ: 09:00-18:00
Нийгмийн хариуцлагын хүрээнд:
- Гэнэтийн ослын даатгал
- Дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас95070012, 94080022, 99023368
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.