Төсвийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
НИЙТЛЭГ ЗОРИЛГО:
Групп компанийн ТӨСВИЙН ИНЖЕНЕР нь барилгын төслүүдийн өртөг тооцоо, төсөв боловсруулалт, тендерийн материал бүрдүүлэлт, төсвийн хяналт, санхүүгийн үр ашигтай байдалд үнэлгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
Хариуцсан үндсэн чиглэлүүд:
- Барилга угсралтын ажил
- Инженерийн шугам сүлжээ
- Архитектур, бүтээцийн ажил
- Дотор, гадна инженерийн болон заслын ажил
- Материалын үнэ, ажлын жишиг зардлын мэдээллийн сан
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
- Төсөв боловсруулах:
- Барилга угсралтын ажил, засварын ажил, зураг төслийн ажилд зориулсан төсөв, тооцоолол боловсруулах.
- Норм норматив, стандарт (БНбД, ННБД, СНиП)-д тулгуурлан материал, хөдөлмөр, машин механизмын нормчилсон хэрэглээ тооцох.
- Хөдөлмөр зарцуулалт, материалын үнэ, ажлын жишиг үнэлгээний мэдээллийг ашиглан үнэ бүрдүүлэлт хийх.
- Тендерийн материал бэлтгэх:
- Тендерийн материал, төсөв, үнийн санал, ажлын тоо хэмжээний баримт бичиг бэлтгэх.
- Захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын тендерийн шаардлагад нийцүүлэн тооцоолол хийх.
- Тендерийн үеийн нэмэлт асуулт, тодруулга, хариулт боловсруулах.
- Төсөв хянах, баталгаажуулах:
- Гүйцэтгэх ажлын төсөв, өртгийн тооцоог хянах, баталгаажуулах.
- Ажлын явцад гарч буй нэмэлт, өөрчлөлтийн төсвийг шинэчлэн тооцох.
- Барилгын гүйцэтгэлийн акт, гүйцэтгэлээр гарсан зардлыг төсөвтэй харьцуулан хянах.
- Үнийн судалгаа хийх:
- Барилгын материалын зах зээлийн үнийн судалгаа хийх.
- Ажлын гүйцэтгэлийн ханш, цалин, техник түрээсийн үнийн мэдээллийг тогтмол шинэчлэх.
- Тайлан, тооцоо боловсруулах:
- Төслийн хэрэгжилтийн явцад төсөвт өртөг, бодит гүйцэтгэлийн зөрүүг дүгнэх.
- Зардлын хэмнэлт, үр ашгийн тайлан боловсруулах.
- Удирдлагад зориулсан сарын, улирлын, төгсгөлийн тайлан бэлтгэх.
- Төсөл хэрэгжилтийн явцад хяналт тавих:
- Гүйцэтгэлийн акт, явцын үнэлгээтэй уялдуулан төсвийн хэрэгжилтэд хяналт тавих.
- Илүү зардал гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, санал боловсруулах.
- Хамтран ажиллах:
- Инженер техникийн алба, Чанар хяналтын алба, ХАБЭА алба, төслийн менежер, барилгын хяналтын инженер зэрэг холбогдох нэгжүүдтэй нягт уялдаа холбоотой ажиллах.
- Санхүүгийн албатай хамтран зардал төлөвлөлт, санхүүжилтийн хуваарилалтыг зохицуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Боловсрол:
- Дээд боловсролтой байх(Барилгын инженер, Төсөвч инженер, Барилгын эдийн засагч, Барилгын менежмент чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх)
- Ажлын туршлага:
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
- Барилгын төсөв, үнийн тооцоо, тендерийн материал дээр ажиллаж байсан бодит туршлагатай байх
- Мэргэжлийн ур чадвар:
- Барилгын норм, норматив, стандарт (БНбД, СНиП, ННБД)-уудыг бүрэн эзэмшсэн
- Барилгын төсөв, үнийн тооцоолол хийх Autodesk Quantity Takeoff, NormSoft, Mongolian Estimator, MS Excel, бусад мэргэжлийн программ дээр ажиллах чадвартай
- Барилгын зураг унших, ажлын тоо хэмжээ гаргах өндөр чадвартай
- Үнийн судалгаа, өртгийн дүн шинжилгээ хийх чадвартай
- Барилгын санхүүгийн тооцоололд мэргэшсэн, үр ашгийн шинжилгээ хийх чадвартай
- Хувь хүний чадвар:
- Хариуцлагатай, ажлын ачаалал даах чадвартай
- Нягт нямбай, тооцоонд алдаа гаргахгүй байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Асуудал шийдвэрлэх, шинийг санаачлах сэтгэлгээтэй
- Шударга, ёс зүйтэй
- Бусад шаардлага:
- Мэргэжлийн үнэмлэх, сертификаттай бол давуу тал болно
- Төсөв, тендерийн баримт бичиг боловсруулах эрх бүхий инженер бол давуу тал болно
- Барилгын салбарын ERP систем, тендерийн цахим системд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
-
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хороололын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагны болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.