ТҮРЭЭС ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Засварын төвийн менежерийн удирдлага дор өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэн ажиллах ба үүнд:
- Түрээсийн тоног төхөөрөмжийн найдварт ажиллагааг хангахын тулд төлөвлөгөөт үйлчилгээний хугацааг тодорхойлон үйлчилгээний график гаргах
- Түрээсийн тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт үйлчилгээнд гарах зардлыг урьдчилан тооцон эдийн засгийн үр ашигтай ашиглалтыг төлөвлөх/хянах
- Гэрээт Харилцагчийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлын төлөвлөгөөг хийх, график гаргах, харилцагчтай хамтран ажиллах
- Засварын төвд харъяалагдах жижиг тэрэгний засвар үйлчилгээний ажлын төлөвлөгөөг хийх, график гаргах, гүйцэтгэлд хяналт тавих
- Засварын төвийн менежерт Засварын төвийн ажлыг үр дүнтэй явуулахад туслах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механик инженер эсвэл менежментийн чиглэлийн их дээд сургууль төгссөн
- Холбогдох чиглэлээр 1 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Техникийн англи хэлний мэдлэгтэй, англи хэлээр харилцан ойлголцох чадвартай
- Удирдан зохион байгуулах чадвартай, багаар ажиллах чадвартай
- Техник сэтгэлгээтэй, харилцааны ур чадвар өндөртэй, хувийн зохион байгуулалт сайтай
- Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал +Борлуулалтын урамшуулал
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа
- Өдрийн хоол
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77181111, 88074539, 88063477
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.