Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТЭСО ИНДАСТРИАЛ ПАРК ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖЕР /Евро базальт ХХК/

3,500,000-4,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

1. Үйлдвэрийн үйл ажиллагааг удирдах

  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулж, биелэлтэд хяналт тавих

  • Түүхий эд, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн тасралтгүй, үр ашигтай үйл ажиллагааг удирдах

2. Ажилтнуудыг удирдан зохион байгуулах

  • Үйлдвэрийн ажилчид, инженерүүд, техникийн багтай нягт хамтран ажиллах, тэдний ажлын үр дүнг үнэлэх

  • Ажилтнуудад зохих чиглэл, үүрэг өгөх, урамшуулал, сахилга батын асуудалд анхаарах

3. Чанар, аюулгүй байдал, стандарт мөрдүүлэх

  • Үйлдвэрлэлийн чанарын хяналт, ХАБЭА-ийн дүрэм журмыг мөрдүүлэх

  • Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх

4. Тайлан, төлөвлөгөө боловсруулах

  • Өдөр тутмын болон сар, улирлын үйлдвэрлэлийн тайлан бэлтгэх

  • Удирдлагын багт шаардлагатай мэдээлэл, дүгнэлт, санал боловсруулж хүргүүлэх

5. Санхүү, зардлын хяналт

  • Үйлдвэрийн зардлыг оновчтой байлгах, хэмнэх боломжийг судлах

  • Төсөв, нөөцийн хэрэглээг хянах, үр ашигтай ажиллагааг санхүүгийн талаас тооцоолох

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Инженер, үйлдвэрлэлийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр дээд боловсролтой

  • Базальт, барилгын материал, уул уурхай, хүнд үйлдвэр зэрэгтэй холбогдсон мэргэжил бол давуу тал болно

  • Үйлдвэр, үйлдвэржилтийн төсөл дээр 3–аас дээш жил ажилласан туршлагатай

  • Удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх

  • Хүмүүстэй харьцах, баг бүрдүүлэх, манлайлах чадвартай

  • Асуудлыг хурдан шийдвэрлэх, стратеги сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийх чадвартай

  • Үйлдвэрлэлийн процесс, чанарын хяналт, ХАБЭА, засвар үйлчилгээний ерөнхий мэдлэгтэй

  • Компьютер, оффисын програмууд болон үйлдвэрийн менежментийн систем (ERP гэх мэт) дээр ажиллах чадвартай

  • Англи хэлний зохих мэдлэгтэй 

Нэмэлт мэдээлэл

Тэсо Группийг сонгох шалтгаан:

  • Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
  • Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
  • Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
  • Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.

“Евро Базальт” ХХК эрдэс чулуун хөвөнгийн үйлдвэр нь дэлхийд тэргүүлэгч “Бүгд Найрамдах Итали” улсын нэр хүндтэй “Gamma Meccanica SpA” компанийн евро стандартаар баталгаажсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдож, орчин үеийн бүрэн автоматажсан бүтээн байгуулалт юм. Тус үйлдвэр нь гадна дээвэр, хана, гадна фасад, дотор дулаалгын бүтээгдэхүүнийг 160kg/m3 хүртэлх нягтын сонголттойгоор жилд 16,000 тонн эрдэс чулуун хөвөнг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын зах зээлийг хангах зорилготой ажиллаж байна.

 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарЭрчим хүч, дулаан хангамж
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас9536-6066

Зар нийтэлсэн огноо

2025-06-19 16:03

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Систем ашиглалт, хөгжүүлэлтийн ажилтанЭрчим Сүлжээ ХХК
2025-06-03
Дулааны инженерХАСУ ДАЯН ХХК
2025-06-10
РЕЛЕ ХАМГААЛАЛТ ХЭМЖҮҮРИЙН ИНЖЕНЕР /ХОВД/Ньюпрогресс Групп ХХК
2025-06-16
Ашиглалтын инженер (Зүүнхараа салбар)Эрчим Сүлжээ ХХК
2025-06-03
Автоматжуулалтын инженерЭйч Ти Эл ХХК
2025-06-02
Реле хамгаалалт автоматикийн техникчМонхорус Интернэшнл ХХК
2025-06-17
Цахилгааны зураг төслийн ахлах инженер ажилд урьжПерфект Солюшн энд Инженеринг ХХК
2025-06-13
Туслах тоноглолын машинчАмгалан дулааны станц ТӨХК
2025-06-13
НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ДИСПЕТЧЕР /ХОВД/Ньюпрогресс Групп ХХК
2025-06-16
Цахилгаан тоноглолын засварчинЦэцэнс Майнинг & Энержи ХХК
2025-06-19
Цахилгааны инженерМонкабель Системс ХХК
2025-06-16
ЦАХИЛГААНЫ ТЕХНИКЧВитафит милк ХХК
2025-06-13
Зуух турбины машинч /Орон нутагт 14/7Монцемент Билдинг Материалс ХХК
2025-05-21
Цахилгаан угсралтын хяналтын хэлтсийн захиралЦэцэнс Майнинг & Энержи ХХК
2025-06-16
ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР Говь-алтай 14/14 хоногоорАй Ди Эм Эн ХХК
2025-06-13
ЦАХИЛГААНЧИН /Евро Базальт ХХК/ТЭСО ИНДАСТРИАЛ ПАРК ХХК
2025-06-03
ХАЛААЛТ АГААР СЭЛГЭЛТИЙН ИНЖЕНЕР / ЗУРАГ ТӨСӨЛ/Ричвелл Инженеринг ХХК
2025-05-23
Дулааны инженер /Моннис Пропертиес/Моннис Групп
2025-06-10
ХАЛААЛТ АГААР СЭЛГЭЛТИЙН ИНЖЕНЕРЭрдэнэ Монгол ХХК
2025-06-01
Дулааны инженер /утас: 86117101/Ворлднэт
2025-05-28

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.