ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Харилцагчийн хэрэгцээ, хүсэлтийг ойлгож, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэн, үйл явцын талаар мэдээллийг тогтмол хүргэхийн зэрэгцээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх
Манай Могул Сервис компани дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:
- IT аутсорсинг
- Хэвлэх, хувилах төхөөрөмжийн цогц үйлчилгээ
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр дээд боловсролтой
- Хэрэглэгчийн хэрэгцээг зөв тодорхойлж, тэдгээрт тохирсон шийдэл боловсруулан хэрэгжүүлэх чадвартай
- Асуудал шийдвэрлэх чадвартай, аналитик сэтгэлгээтэй
- Бичиг баримт боловсруулах чадвартай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Бидэнтэй нэгдсэнээр:
- Ажлын уян хатан цаг
- Тохилог, тав тухтай оффис (120 мянгат, Khan Bank Tower, 22 давхарт)
- Ажилтны бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
- Ажилтнуудад зориулсан төрөл бүрийн сонирхлын клубүүд
- Сурч хөгжих нээлттэй орчин, ур чадвараа хөгжүүлэх олон талт хөтөлбөрүүд
МТ-ИЙН СЕРВИС ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ КОМПАНИД НАЙРСАГ, ЭРЧ ХҮЧТЭЙ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.