Мэдээлэл технологийн мэргэжилтэн /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хийж гүйцэтгэх
- Өдөр тутмын мэдээлэл технологийн асуудлыг шийдвэрлэх
- Сүлжээ болон мэдээлэл технологийн дэд бүтцийн ажлын зураг унших түүний дагуу үр дүнтэй ажиллуулах, тасралтгүй ажиллагааг хангах
- IoT тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах, тохиргоо хийх шаардлагатай тохиолдолд программчлах
- Серверийн аюулгүй ажиллагаа, байнгын тасралтгүй байдлыг хариуцах
- Microcoft 365 систем дээр ажиллах чадвартай байх
- IT холбогдох шинэ технологи, программ хангамжийн талаар ажилтнуудад сургалт зохион байгуулах
- Ажилчдын компьютер түүнд холбогдох тоног төхөөрөмж, программ хангамжийн найдвартай хэвийн ажиллагааг хангах
- Мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллах
- Компанийн вэб болон сошиал хаяг хөгжүүлэх
- Үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээлэл технологи, сүлжээний инженер, программын чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
- Уурхай болон Кемпийн, утастай болон утасгүй сүлжээ зохион байгуулах
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны болон багаар ажиллах ур чадвартай
- Шинэ технологид сонирхолтой шимтэн суралцдаг
Нэмэлт мэдээлэл
14/14 ростероор ажиллах боломжтой байх
Бусад
СалбарУул уурхай
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.