Мэдээллийн технологийн систем, үйлчилгээний инжене
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Мэдээллийн технологийн хэлтсийн даргад тайлагнаж, системийн инженер нь уурхайн талбайн хэрэглэгчдэд техник хангамж, програм хангамж, сүлжээний асуудлыг хамарсан өдөр тутмын IT хэрэгцээнд техникийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
- Суурин болон зөөврийн компьютер, принтертэй холбоотой асуудлыг оношлон шийдвэрлэх.
- Програм суулгах, и-мэйл тохируулах, системд нэвтрэхэд хэрэглэгчдэд тусламж үзүүлэх.
- Байршил дээрх серверүүд болон виртуал машинуудыг хянах, арчлах, дэмжлэг үзүүлэх.
- Системийн шинэчлэлт, серверийн нөөц хуулбарыг тогтмол гүйцэтгэх.
- Камерын холболт болон DVR/NVR-ийн тохиргоог оролцуулсан хяналтын камерын системийн анхан шатны оношилгоо, засвар хийх.
- Хяналтын системийн суурилуулалт, арчилгаа болон хяналтанд туслах.
- Суулгалтын явцад нийлүүлэгчийн техникчидтэй хамтран ажиллах.
- Шилэн кабелийн анхан шатны асуудал (жишээ нь холболт тасрах, дохио суларсан гэх мэт)-ыг оношлох.
- Шилэн кабелийн дэд бүтцийн суурилуулалт болон тестлэх ажилд туслах.
- Хяналтын камер, шилэн кабелийн сүлжээ, принтер зэрэг IT дэд бүтцийн суурилуулалт, тохиргооны үед IT инженерүүдэд тусламж үзүүлэх.
- Компьютер, принтер, сүлжээний төхөөрөмж болон програм хангамжийн лиценз зэрэг IT хөрөнгийн бүртгэлийг үнэн зөв хөтлөх.
- Нөөц сэлбэг болон зарцуулалтын материалын хэрэглээг хянах, нөөцийн удирдлага хийх.
- IT систем, дэд бүтцэд тогтмол шалгалт хийж, үйл ажиллагаанд нөлөөлөхөөс өмнө асуудлыг илрүүлэн шийдвэрлэх.。
- Дотоод хэрэглээ болон мэдлэг хуваалцах зорилгоор IT үйл ажиллагааны заавар, гарын авлага, шалгах хуудас боловсруулан бүртгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Windows OS үйлдлийн систем 10/11 суулгах, тохируулах, дэмжлэг үзүүлэх
- Microsoft Office 365 тохируулах болон анхан шатны асуудал шийдвэрлэх
- Принтер суурилуулалт, тохиргоо хийх, анхан шатны засвар үйлчилгээ
- Алсаас холбогдох хэрэгслүүд: TeamViewer, RDS
- Видеоконференцийн систем болон интерактив самбарын ажиллагааны дэмжлэг
- Windows Server 2016, 2019, 2022-ийн анхан шатны асуудал шийдвэрлэх
- Active Directory, DNS, DHCP, Group Policy, Azure AD-ийн анхан шатны мэдлэг
- Файл болон принтерийн сервер зохицуулах
- Сүлжээний анхан шатны тохиргоо: IP хаяг, дэд сүлжээ, гарц зэргийг тохируулах
- Хяналтын камерын системийн үндэс: IP камерын ажиллагаа, DVR/NVR ажиллуулах
- Хяналтын камерын програм хангамжийн алдааг олж засварлах
- Шилэн кабелийн гэмтэл оношлох (жишээ нь OTDR ашиглах, холбох дэмжлэг үзүүлэх)
- Бүтцэт кабелийн тухай мэдлэг: CAT6, шилэн кабелийн стандарт
- Хувийн компьютер/зөөврийн компьютерийн техник хангамж оношлох, засварлах
- Принтерийн тогтмол үйлчилгээ
- Рэк суурилуулалт, patch panel-ийн менежмент, шошголох стандарт
- Тог баригч (UPS)-ийн хяналт, засвар үйлчилгээ
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.