Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Майнд Плас ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Туслах арт директор

2,500,000-3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хэрэв ТА урлаглаг, бүтээлч сэтгэлгээтэй бас дээр нь дизайны мэдрэмжтэй нэгэн бол анхаарлаа нааш нь хандуулна уу. Учир нь уран бүтээлч сэтгэлгээг ухаалаг стратегитай хослуулагч Майнд Плас ХХК Туслах арт директор хайж байна. 

Маркетинг, зар сурталчилгааны салбартаа 20 жилийн туршлагатай манай хамт олонд нэгдсэнээр мэргэжлийн, бүтээлч багийн нэг хэсэг болж олон улсын болоод дотоодын тэргүүлэгч брэнд, компаниудтай ажиллахын зэрэгцээ өөрийн мэргэжлээрээ өсөн дэвжих нээлттэй боломжийг бид танд санал болгоно.

  • Ахлах арт директор болон бүтээлч багийн гишүүдтэй нягт хамтран брэнд болон кампанит ажлын бүтээлч санааг боловсруулах
  • Багийн бүтээлч үйл ажиллагаанд өөрийн шинэлэг санаа, хувь нэмрээ чөлөөтэй оруулах
  • Mood board, layout, presentation болон mockup загвар боловсруулах
  • Дизайны чиг хандлага, трендүүдийг судалж, шинэ санаа, шийдэл санал болгох
  • Фото болон видео зураг авалтын явцад арт дирекшн буюу уран сайхны зөвлөмж өгөх, хянах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Зар сурталчилгаа, маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Дизайны мэдрэмжтэй, суурь ойлголттой.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Мэргэжлээрээ 2 жил ажилласан туршлагатай. (Дадлага, сайн дурын ажлаа тооцож болно)
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай.
  • Олон төрлийн төсөлд хувьсан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай.
  • Брэндийн удирдамж зааварчилгаатай ажиллаж байсан туршлагатай.

Нэмэлт мэдээлэл

Майнд Плас ХХК нь 2006 онд маркетингийн судалгаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бүтээлч салбарынхаа анхдагч компани юм. 2014 оноос дэлхийд тэргүүлэгч WPP группийн салбар компани болсноор Монгол Улсад анхны бөгөөд цор ганц олон улсын зар сурталчилгааны агентлаг болсон билээ. Энэ хугацаанд олон улсын болоод дотоодын олон арван брэндүүдийн зар сурталчилгааны кампанит ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд 2015 онд Spikes Asia олон улсын бүтээлч салбарын наадмаас мөнгө, хүрэл цомыг хүртсэн агентлаг юм.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас89894820, 70111357

Зар нийтэлсэн огноо

2025-06-13 15:00

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРМакс Групп
2025-06-09
Маркетингийн менежерНайсбэйкери
2025-06-12
Маркетингийн менежерМонгол Фарм ХХК
2025-06-09
Гадаад харилцааны менежер /Хятад хэлтэй/М-Ти-Эс Групп
2025-06-30
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРЗебра Интернешнл Дистрибьюшн
2025-07-08
Нэгдсэн менежментийн тогтолцоо хариуцсан менежер /Петровис Групп
2025-07-05
Mаркетингийн менежерМаркет солюшн ххк
2025-06-30
Маркетингийн мэргэжилтэн“Оптимал Эн Макс ХХК”
2025-07-07
Маркетинг борлуулалтын албаны даргаХанбогд Кашимер ХХК
2025-06-19
МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭНАяан Хотелс энд Ресортс ХХК
2025-07-01
Маркетингийн менежер“Анлок капитал ББСБ” ХХК
2025-06-23
Маркетингийн менежерМөнхийн Түншлэл ХХК
2025-06-17
Хамтын ажиллагаа хариуцсан ажилтан /Англи хэлтэй/Макс Групп
2025-07-04
КОНТЕНТ БҮТЭЭГЧ МЭРГЭЖИЛТЭНМобиком корпораци ХХК
2025-07-07
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР"Степпелинк Холдинг" ХХК
2025-07-04
БҮТЭЭГДЭХҮҮН МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН /Мобинет/Мобиком корпораци ХХК
2025-07-01
Employer Branding managerНомин Холдинг
2025-06-25
Брэнд менежер /эрэгтэй/Наран ЛайфСтайл ХХК
2025-06-30
ГЭРЭЭТ ДИЗАЙНЕР (шинэ бүтээгдэхүүн)Хооллоё ХХК
2025-06-10
Маркетингийн менежерГранд Хилл зочид буудал
2025-06-24

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.