Хүний нөөцийн менежер /Hicargo LLC/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хүний нөөцийн менежментийн үндсэн функцуудыг бие даан хэрэгжүүлэх,
- Хүний нөөцийн төлөвлөгөө гаргах, тайлагнах
- Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийж, ажиллах хүчээр хангах
- Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх,
- Цагийн бүртгэлийг гаргах,
- Байгууллагын хэмжээнд шаардлагатай баримт бичиг, албан бичгийг төлөвлөж боловсруулах, албан хэрэг хөтлөх чадвартай,
- Ажилтныг сургаж хөгжүүлэх, чадавхжүүлэх, нөөц боломжийг нээн илрүүлэхэд анхаарч ажиллах,
- Ажилтныг урамшуулах, идэвхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах,
- Ажилтантай тогтмол ярилцах, сэтгэл ханамжийн судалгаа авах, тогтвортой ажиллуулах санал санаачилга дэвшүүлэх,
- Удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент чиглэлээр их дээд сургууль төгссөн,
- Хүний нөөцийн чиглэлээр 2-с доошгүй жил ажилласан туршилгатай,
- Компьютерийн хэрэглээний программуудыг хэрэглэж эзэмшсэн,
- Харилцааны ур чадвартай,
- Сайн ярилцагч, сайн сонсогч байж сурсан,
- Хариуцлагатай, цагийн менежменттэй,
- Мэдрэмжтэй,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай,
- Бусадтай яриа хэлэлцээр хийх, ойлголцох чадвартай,
- Шинэ үеийн залуу ажилтнуудтай харилцан ойлголцож ажиллаж чаддаг байх,
Нэмэлт мэдээлэл
Ажлын цаг: 08:00-17:00 09:00-18:00 ажил эхлэх цаг сонгож болно
Ажлын өдөр: Даваа-Баасан
Байршил: Орос элчингийн урд талд Twin tower-1р байр 7 давхарт 701 тоот
Нэмэлт:
- Хоолны мөнгөтэй
- Тээврийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Төрсөн өдрийн цалинтай чөлөө олгоно
Манай "Hi Holding Group LLC " нь "Hibox LLC, Hicargo LLC, Zero One LLC" гэсэн 3
охин компанитай. Нийт 60 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү ажлын байрны хувьд "Hicargo LLC"-ийн Хүний нөөцтэй холбоотой ажлуудыг бие даан хариуцах учир энэ чиглэлээр тодорхой хэмжээний мэдлэг туршилгатай, ур чадвартай, цаашид хамтдаа өсөж хөгжих хүсэлтэй ажилтанг хайж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.