ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ /ШИНГЭН ХҮНС/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн нягтлан бодох бүртгэлийг НББОУС болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үнэн зөв хөтлөх, өмч хөрөнгө, бараа материалын бүрэн байдалд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Үүнд:
- Салбарын онцлогоос хамаарч санхүүгийн өдөр тутмын гүйлгээг шалган бүртгэлийн системд бүртгэх, хуваарьт ажлыг ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэх
- Харилцагч байгууллага, үйлчлүүлэгчтэй үүссэн өр төлбөр болон авлагын тооцоог бүртгэх, улирал бүр тооцоо нийлэн баталгаажуулах
- Хариуцсан салбарын бараа материал, хөрөнгийн үлдэгдлийг батлагдсан хуваарийн дагуу тоолж баталгаажуулах, эд хариуцагчийн бүртгэлийг хянах, зөвлөгөө өгөх
- Компанийн санхүүгийн тайлан баланс гаргахад шаардлагатай мэдээ тайланг ахлах болон ерөнхий нягтлан бодогчид тогтоосон хугацаанд ирүүлэх, нэмэлт шаардлагатай гүйцэтгэх ажлуудыг тогтоосон хугацаанд хийн тайланг хүргүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- НББ, Санхүү, Татварын чиглэлээр баклаврын зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
- Англи хэлний дунд түвшиний мэдлэгтэй
- Багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай
- Хариуцлагатай, асуудал шийдвэрлэх чадвартай
- Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бол давуу талтай
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин +Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
- Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77181111, 88074539, 88063477
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.