Нийгмийн ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сурагчийн хэрэгцээг судлах, дэмжлэг үзүүлэх
- Боловсролын байгууллагын үйл ажиллагааг дэмжих
- Тусламж шаардлагатай сурагчидад зориулж хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
- Боловсролын асуудлаар эцэг, эхтэй хамтран ажиллах
- Нийгмийн үйлчилгээ болон хөтөлбөрүүдийг зохион байгуулах
- Сурагчидад нийгмийн асуудлууд дээр сургалт явуулах
- Судалгааны ажилд оролцох, тайлан боловсруулах
- Сургуулийн үйл ажиллагаанд зохион байгуулалтын ажил үүрэг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нийгмийн ажилтны мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх
- Боловсролын байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх
- Сэтгэл зүй, нийгмийн ажил, боловсролын чиглэлээр мэдлэгтэй байх
- Асуудлыг шийдвэрлэх чадвартай байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Судалгаа хийх, тайлан боловсруулах чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний программ хангамжийн мэдлэгтэй байх
Нэмэлт мэдээлэл
Манай сургууль нь найрсаг хамт олон, дэвшилтэт хөтөлбөртэй, сурагчдын хөгжилд түлхэц болох зорилготой байгууллага юм. Бид та бүхнийг дараах боломжуудаар хангаж ажиллахыг урьж байна:
- Мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжсэн сургалт, хөтөлбөрүүд
- Австрали улсад мэргэжил дээшлүүлэх сургалт, хөтөлбөрт хамрагдах
- Нээлттэй, дэмжлэг үзүүлдэг удирдлагын баг
- Шударга, тогтвортой цалин, урамшууллын систем
- Сэтгэл ханамжтай, аюулгүй ажлын орчин
- Шинэлэг хичээл заах арга барилыг хэрэгжүүлэх боломж
- Эв нэгдэлтэй, эрч хүчтэй хамт олон Хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч, санаачилгатай та бүхнийг манай багт нэгдэхийг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБоловсрол, шинжлэх ухаан
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.