Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ханбогд Хайрхан ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Богино хугацааны төлөвлөгч

3,500,000-4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Засвар үйлчилгээний тактик, ажиглалт, үзлэг шинжилгээ, доголдол зэрэгт үндэслэн засвар үйлчилгээнд тавигдах шаардлагыг боловсруулах. Дараах ажлууд багтана.
• Батлагдсан ажлын хүсэлтийг хянах, ажилд анхан шатны эрэмбэ дараалал тогтоох, тухайн ажлын хүсэлтийн талаар хүсэлт гаргагчид санал зөвлөмж өгөх
• Урт хугацааны засвар үйлчилгээний төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөөтэй нийцэж буй эсэхийг хянах
• Яаралтай ажлын хүсэлтийг хянан, засвар үйлчилгээний богино хугацааны (+5с +16 долоо хоног) төлөвлөгөөнд оруулах
ТӨЛӨВЛӨХ
Засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг аюулгүй, үр дүнтэй бөгөөд засвар үйлчилгээний тактикийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх 4 долоо хоногийн засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах. Дараах ажлуудыг гүйцэтгэнэ:
• Дараах ажлуудыг багтаасан ажлын захиалгын дэлгэрэнгүй төлөвлөлт:
• Зохих хуваарийн дагуу хөрөнгийн чухал байдал, хууль журмын дагуух ажил, баталгаа, засварлах/сэргээн засварлах боломж, ноцтой алдаа, аюулгүй ажиллагааны нөлөө зэргийг харгалзан ажилд хяналт тавих
• Урт хугацааны төлөвлөгөөнд тавигдах шаардлагыг хянах (жишээ нь, засварын хуваарилалт, төлөвлөсөн томоохон зогсолтууд гэх мэт.)
• Ажиллах хүчинд (гадны болон дотоод) тавигдах шаардлагыг тооцоолох, хэрэгжүүлэх, шаардлагатай материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тодорхойлох
• Даалгавар/үйл ажиллагааг нөөцийг тэгшитгэх аргаар дараалуулан, төлөвлөгөөт хугацаанд хамааруулан ангилах
• ЭМААБО-ы эрсдэлийн болон SAP системийн баримт бичгийн удирдлага зэрэг ажлын захиалгын зааварчилгааг (үйлдвэрлэлийн нөөц хэрэгсэл (PRT), ажлын жагсаалт) боловсруулах
• Хуваарьт оруулахад бэлэн болсон төлөвлөгөөт ажлын захиалгын төлөвийг зөв тохируулах, SAP систем дээр засвар өөрчлөлт оруулах гэх мэтээр системийн мэдээллийг баталгаажуулах
• Хариуцсан хэсгийн бүх ажлын захиалгад эрэмбэ дараалал тогтоох (тулгуур хүчин зүйлсийг онлайн болон оффлайн хэлбэрээр тодорхойлох)
• Ажлын цар хүрээний болзошгүй давхардал, алдааг тодорхойлон, үйл ажиллагааг дахин багцлах, хэрэгтэй гэж үзвэл шаардлагатай сул зогсолтын хугацааг өөрчлөх
• Мэргэшсэн гаднын гэрээт гүйцэтгэгч/нийлүүлэгчийг ажиллуулахтай холбоотой ажлыг зохион байгуулах (төлөвлөлттэй холбоотой ажил), гүйцэтгэгчийн удирдлагын үйл ажиллагааг эхлүүлэх
• Засварын үйлчилгээний төсвийг хянах: хэлтсийн зардал тооцоолоход оролцох, нийт ZBB-д санал оруулах
ШИНЖЛЭХ
Засвар үйлчилгээний төлөвлөгөөний шинжилгээ/хяналт
• Засвар үйлчилгээний ажлын захиалгын үр ашигтай, үнэн зөв байдлыг хянах, ажлын жагсаалт, тактиктай холбогдуулан төлөвлөгөөний үр дүнг хянах
• Засвар үйлчилгээний багтай хамтран засвар үйлчилгээний түүх, гэмтэл, шалтгаан, ажиллагаанд гарах эвдрэл зэргийг хянаж, системийн мэдээллийн үнэн зөв байдлыг баталгаажуулах
• Сэлбэг, эд ангиудын бэлэн байдлыг хянах (урт хугацааны төлөвлөгөөний хүргэлтийн хугацаа өндөртэй сэлбэг эд ангиуд), засварлах/сэргээн засварлах пайзтай холбоотой ажлыг гүйцэтгэх
• Холбогдох ажлын удирдлагын уулзалтад оролцож, төлөвлөгөөг хянан, гүйцэтгэх боломжтой хуваарьт оруулах
Үүнд дараах ажлууд орно:
• Уулзалтын өмнө | Долоо хоног тутмын ажлын удирдлагын гүйцэтгэлийн тайланг бэлтгэх (Жишээ нь, Ажлын захиалгын гүйцэтгэл, цаг, хуваарьт нийцсэн эсэх, төлөвлөлтийн үнэн зөв байдал, бусад ноцтой эрсдэлийн үзүүлэлт)
• Уулзалтын дараа | Ахлах ажилтан/бусад ажилтнуудын хэрэгжүүлэх ажлын захиалгын чанарыг хангаж, ажлын захиалгыг хаах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх/хэрэгжилтэд хяналт тавих зэргээр хяналтын уулзалтаас гарах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх
Засвар үйлчилгээний төсвийн төлөвлөгөөт vs бодит тооцоо нийлэх. Үүнд: төлөвлөгөөт vs бодит тооцоог хянах, зардлын гүйцэтгэлийн тайланг зардал хариуцагчдын хамт боловсруулж хянах, төлөвлөгөөт үйл ажиллагаа нь төсөвт нийцсэн эсэхийг хянах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Мэргэшил Шинжлэх ухаан, Инженер, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.

Нэмэлт мэдээлэл

  • Ажиллах хэлтэс нэгж: Оюу толгойн Моннис оффист ажиллах
  • Ажил амралтын хуваарь: 5/2
  • Ажиллах цаг: 8 цаг
  • Ээлжийн хуваарь: Өдөр
  • Гэрээний хугацаа: 12 сар
  • Анкет авах сүүлийн хугацаа: 6 сарын 29

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88199980, 86823555

Зар нийтэлсэн огноо

2025-06-23 09:57

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРЗайсан Стар
2025-06-23
Сошиал хөгжүүлэгчГлобал Бридж Групп
2025-06-20
дижитал маркетингЧиновоо ХХК
2025-06-17
Зар сурталчилгаа хариуцсан зөвлөхБарилгачин групп
2025-06-26
UX/UI дизайнер“Оптимал Эн Макс ХХК”
2025-07-15
Хятад-англи хэлтэй Гадаад харилцааны ажилтанАгромаштех ХХК
2025-07-07
МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГАИ-Эн-Си Групп
2025-06-27
Борлуулалт, маркетингийн менежерНомин Холдинг
2025-06-30
Шинийг санаачлагч, түргэн шуурхай ДИЖИТАЛ МАРКЕТЕРЕйс ХХК
2025-07-01
ИМПОРТ МЕНЕЖЕРТэнүүн аригун тал ХХК
2025-06-23
График дизайнер"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ
2025-07-03
БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕРГрийн Групп
2025-06-24
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР /Салбар компани/Kitchen All
2025-07-01
Маркетингийн менежерНоён Уул Эрдэнэ ХХК
2025-06-25
Маркетингийн менежерНью саппоро ХХК
2025-06-19
Маркетингийн менежерГурван бухат ХХК
2025-06-23
Бүтээгдэхүүний Маркетингийн мэргэжилтэнНэкст Групп XXK
2025-06-18
Маркетинг хариуцсан захиралПик Пак Групп ХХК
2025-07-04
Сошил медиа хариуцагч /Орон сууц борлуулалтНБИК ХХК
2025-06-17
Маркетинг, Борлуулалтын менежерБлүүм технологи ХХК
2025-07-07

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.