Ерөнхий нягтлан бодогч /KFC/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын стандарт, Монгол улсын хууль, компанийн бодлого, журам зааварт нийцүүлэн хэрэгжүүлэхүйцээр зохион байгуулах, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам, заавар, хууль тогтоомжийг цаг тухай бүрт нь судлах, нэвтрүүлэх
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих
- Санхүү, татварын тайлан, мэдээллийг СТОУС, НББ-ын тухай хууль болон холбогдох, бусад хууль тогтоомжийн дагуу гаргаж мэдээллэх
- Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ахлах болон тооцооны нягтлан бодогч нарт цаг тухай бүрт нь заавар зөвлөмж өгөх
- Нягтлан бодогч нарыг сургаж хөгжүүлэх, удирдлагаар хангах
- Нээлттэй үлгэр жишээч манлайлал, зан төлөвийг өөрийн албаны болон компанийн хэмжээнд үлгэрлэн харуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно.
- Мэргэжлээрээ 5-с дээш жил, ерөнхий нягтлан бодогчоор 3-с дээш ажилласан ажлын туршлагатай
- Компанийн санхүүгийн программ хангамжид дасан зохицох, хөгжүүлэх чадвартай.
- Нягтлан бодогчийн өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвар сайтай.
- СТОУС-н мэдлэг сайн /Шинэчлэгдсэн СТОУС 15,16,22,9 болон бусад стандартын хэрэгжилтийг хангуулах чадвартай/
- Татварын багц хуулийн мэдлэг сайтай байх /Зөрүү зохицуулах тайланг балансын аргаар бэлтгэх чадвартай байх/
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ажил горилогчид Таван Богд Группийн төв байранд ирж анкет бөглөх мөн өөрийн CV-гээ ирүүлэх боломжтой. Зөвхөн анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчийг ярилцлаганд дуудна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.