Худалдан авалт, гааль тээврийн хэлтсийн дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн худалдан авалт, гааль, тээврийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Гадаад, дотоод ханган нийлүүлэгчидтэй гэрээ хэлцэл хийх, бараа материалын нийлүүлэлтэд хяналт тавих
- Гаалийн бүрдүүлэлт, тээврийн төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтыг хэрэгжүүлэх
- Хэлтсийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, багийн гүйцэтгэлийг хянах, удирдах
- Зардлын оновчлол, нийлүүлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх
- Газар, хэлтэс, алба нэгжүүдээс өгсөн шаардлагатай захиалгыг хариуцан хийх.
- Экспортод бэлдэх, тээвэрлэлт хийх компани болон даатгалын компаниудын судалгааг хийж хамгийн тохиромжтой, найдвартай компанийн саналыг оруулж батлуулах;
- Бараа бүтээгдэхүүн экспортлоход шаардагдах гааль, тээвэртэй холбоотой аливаа ажилд хяналт тавих;
Ажлын байранд тавигдах шаардлага
Болоовсрол:
Худалдан авалт, Бизнесийн удирдлага, Логистик, Гадаад худалдаа болон санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Ажлын туршлага:
- Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил удирдах түвшинд ажилласан туршлагатай
- Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх;
- Төлөвлөх, гүйцэтгэлийг удирдах чадвартай
- Гаалийн бүрдүүлэлт, Хууль эрх зүй, санхүүгийн мэдлэгтэй
- Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
Мэргэжлийн ур чадвар:
- Гэрээ, баримт бичиг боловсруулах, ярих, анализ, үнэлэлт, дүгнэлт хийх, тайлагнах чадвар;
- Шийдвэр гаргах, санал бодлоо илэрхийлэх чадвар;
- Багаар ажиллах чадвар;
- Харилцааны өндөр ур чадвар;
- Байгууллагын эрх ашгийг ямагт хамгаалах, найдвартай
- Ачаалал даах чадвартай, идэвх санаачлагатай байх;
- Нууц хадгалах журмыг чанд мөрдөх;
Нэмэлт мэдээлэл
Таныг "Говь" ХК-нд Truly Mongolian. уриа доор
нэгдэж Монгол ноолуурыг ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД
гаргах ажилд ур ухаанаа гарган хамтран ажиллахыг
урьж байна.
Та манай хамт олны гишуун болсноор танд дараах
давуу талуудыг санал болгож байна.
Уунд:
- Байгууллагын дэргэдэх жилийн 4 улирлын
хуухдийн ЦЭЦЭРЛЭГ
Ажлын цагийн хуваарь /08-17 цаг/
Байгууллагын дэргэдэх ажилтны ЭМНЭЛЭГ
Ажилтнуудын унэ телбергуй ЗОГСООЛ
14 терлийн СОНИРХЛЫН КЛУБ
Сонголтоор сонгож идэх 1, 2-р БУФЕТ ХООЛ
3 чиглэлд явах АЖИЛТНЫ АВТОБУС
СПОРТ ЗААЛ
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарТээвэр логистик, авто зам, агуулах
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.