Ерөнхий тогооч /хээрийн кемп дээр/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хоол үйлдвэрлэл 24 цагийн турш үргэлжилж, 12 цагийн ээлжээр ажиллах
- Гал тогооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Хоолны шинэ цэс боловсруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, зардал, тооцоолол гаргах, цэсний дагуу хоол, хачир бэлтгэх
- Хоол үйлдвэрлэлийн стандарт, эрүүл ахуйн дүрмийг баг хамт олноороо мөрдүүлэх
- Хоолны амт чанар, үзэмжийг байнга хянах, тэжээллэг байдлыг хангах
- Түүхийн эдийн хэрэглээ, бараа материалын зарцуулалтад хяналт тавих
- Хүнсний бүтээгдэхүүнийг ангилан ялгах, угаах, цэвэрлэх, боловсруулах
- Хүнсний хадгалах нөхцлийг хангах, хүнсний бүтээгдэхүүн муудах, хорогдохоос сэргийлэх
- Хоолны порц, хэрэглээг хэмнэлттэй зохицуулах
- Шууд удирдлагын зааварчилгааны дагуу ажиллах
- Гал тогоо, тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах
- Тогооч, туслах тогооч, угаагч зэрэг ажилтнуудын ажлыг чиглүүлж, сургалт зохион байгуулах
- Хяналт шалгалт, аудитын үед шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Боловсрол: Хоол үйлдвэрлэл,технологийн чиглэлээр сургууль төгссөн
- Туршлага: Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Мэдлэг, ур чадвар: Хоол үйлдвэрлэл, хүнсний эрүүл ахуйн стандартын мэдлэгтэй, меню төлөвлөх, өртөг тооцоолол хийх чадвартай, баг удирдах, зохион байгуулах чадвартай, гал тогооны тоног төхөөрөмжийн ажиллагаа, засвар арчилгаанд мэдлэгтэй
- Программ: Оффисын програмууд дээр сайн ажилладаг байх, бүртгэл тайлан мэдээ бэлдэх, гаргах чадвартайКемпэд ажиллаж байсан туршлагата байх мөн 14/14 ээлжээр кемпэд байрлаж ажиллах боломжтой байх
- Хариуцлага: Хоолны чанар, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, ажилтны сахилга бат, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, материалын хэмнэлт, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, байгууллагыг төлөөлж ажиллах, үйлчилгээний чанарыг эрхэмлэх
- Хувийн зохион байгуулалт: Хариуцлагатай, хөрвөх чадвартай, гүйцэтгэл сайтай, цаг баримталдаг, асуудал шийдвэрлэх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Өмнө говь аймгийн Цогтцэций суманд байрлах 300 орчим ажилтантай хээрийн кемп-д Энгийн Бүтээмж ХХК нь кемпийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хоол үйлдвэрлэл, цэцэрлэгээ болон засвар үйлчилгээ гэх цогц үйлчилгээг мэргэжлийн баг бүрэлдэхүүн, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, стандартын дагуу бэлтгэсэн мөн батлагдсан хуваарийн дагуу чанартай үйлчилгээг үзүүлнэ.
Та ажилдаа дуртай, өөрийн хариуцсан ажлаа хэнээс ч илүү хийдэг бол таныг өөрийн баг хамт олондоо урьж байна.
Бид танд
1. Үндсэн цалин 3,500,000 + KPI урамшуулал 500,000 + Хээрийн нэмэгдэл 350,000
2. Баярын нэмэгдэл
3. Шөнийн ээлжийн нэмэгдэл
4. Тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд 13 дахь сарын цалинг
тус тус олгоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.