Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЖИ ЭФ АЙ ХХК

ДХИС-ийн олон нийтийн бассейн
Chlorine dioxide plant
Control panel, UV plant
Drinking water treatment system
ProMinent metering pumps
Reverse osmosis plant
Metering system
Buudai hotel
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР АЖИЛД АВНА.

3,000,000-3,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

Компанийн одоо байгаа харилцагчидтай харилцааг хөгжүүлэх, харилцагчдаас захиалга авах, захиалгыг зохион байгуулах, шинэ харилцагчид олж авах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ. ????

  • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ????

  • Харилцагчидтай харилцаа тогтоох, хөгжүүлэх, хадгалах ????

  • Шинэ харилцагчид олж, хамтын ажиллагааг өргөжүүлэх ????

  • Зах зээлийн судалгаа хийж, өрсөлдөгчдийн үйл ажиллагааг дүгнэх ????

  • Борлуулалтын тайлан, статистик мэдээллийг бэлтгэж, удирдлагад танилцуулах ????

  • Борлуулалтын үзүүлэлтүүдийг хянаж, сайжруулах арга замыг санал болгох ????

Ажлын байранд тавигдах шаардлага

Борлуулалтын удирдлага

Харилцагчийн харилцааны менежмент

Багийн удирдлага

Бизнес хэлэлцээр хийх чадвар

Зах зээлийн судалгаа

Борлуулалтын стратеги

Маркетингийн ойлголт

Шинэ харилцагч олж авах

Төвлөрч ажиллах чадвар

Нэмэлт мэдээлэл

Ажлын өдөр: Даваа-Баасан

Ажлын цаг: 9:00-18:00

Хоолны мөнгө өдөрт 10,000₮ өгдөг.

Бензин шатхууны мөнгө өгдөг.

 

Жи Эф Ай ХХК нь ХБНГУ-ын ProМinent болон KRONES групп мөн Испанийн FLUIDRA, Голланд улсын NIJHUISE группуудын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг.

 

ProMinent Групп нь ус боловсруулан цэвэршүүлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Манай компани дотоодын үйлдвэрлэлийн салбар, аж ахуйн нэгжүүд болон хүн амын хэрэгцээнд ProMinent Группын тоног төхөөрөмжийг нийлүүлэн, системийн суурилуулалт, сургалт болон засвар үйлчилгээний ажлыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг.

Бид ундны ус, үйлдвэрлэлийн ус, бассейны ус болон хаягдал усыг боловсруулан цэвэршүүлэх доорх тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, угсралт суурилуулалт болон засвар үйлчилгээг хариуцан ажилладаг:

Үүнд:

  • Мембраны технологи дээр тулгуурласан ультра шүүлт
  • Урвуу осмосын төхөөрөмжүүд
  • Хэт ягаан туяаны төхөөрөмжүүд
  • Хлорын диоксид
  • Озоны төхөөрөмжүүд
  • Хлорын электролизийн аргаар усыг боловсруулан цэвэршүүлэх төхөөрөмжүүд,
  • Усны хатуулаг багасгагч төхөөрөмжүүд
  • Шүүлтүүр (элсэн, төмөр марганцын, идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр) зэрэг багтана.

Дээрх төхөөрөмжүүд нь байгаль орчинд ээлтэйгээр усыг өндөр үр дүнтэй боловсруулан цэвэршүүлнэ.

Жи Эф Ай ХХК нь дотоодын захиалагчдад ус боловсруулах тоног төхөөрөмжийн системээс гадна эдгээр тоног төхөөрөмж, системийг ажиллагаанд оруулахад зайлшгүй шаардагдах химийн бодисуудыг хамтад нь нийлүүлдэг. Усны боловсруулалт, ариутгалд химийн бодисын чанар чухал үүрэгтэй тул манай компани Герман улсаас химийн бодис нийлүүлэн ажиллаж байна.

     Бидний төлөөлөн ажилладаг KRONES Групп нь ундаа, шар айрагны үйлдвэрүүдэд зориулагдсан савлагааны цогц систем үйлдвэрлэдэг бөгөөд Монгол улсад хэд хэдэн төсөл хэрэгжүүлэн иж бүрэн үйлдвэрийн шугамыг нийлүүлж суурилуулсан юм. KRONES групп нь хүнсний үйлдвэрлэлд хэрэглэгддэгтос тосолгооны материал, хаяг шошгоны цавуу, ариутгал цэвэрлэгээний бодисыг үйлдвэрлэдэг юм. KRONES Групп нь өөрсдийн хэрэгжүүлсэн төслүүдийн тоног төхөөрөмж, системд өөрийн үйлдвэрийн чанарын баталгаатай химийн бодис хэрэглэхийг Монгол үйлдвэрлэгч нарт зөвлөдөг. Мөн манай компани KRONES Группын охин компани KIC KRONES компанийн Европ стандарт бүхий чанартай бүтээгдэхүүнийг дотоодын хүнсний үйлдвэрлэгч компаниудад танилцуулан, нийлүүлэн ажиллаж байна.

 

 

ЖИ ЭФ АЙ ХХК

KRONES, ProMinent, NIJHUIS, FLUIDRA болон MYRTHA

компаниудын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч

ХУД-15, Чингисийн өргөн чөлөө-33/2

Режис Плэйс-705/706

Улаанбаатар-17011, Монгол Улс

Утас/Факс:      70113376

Гар утас:          99111288

Вэб хуудас:   

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70113376, 99111288

Зар нийтэлсэн огноо

2025-06-23 15:43

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ ЭМЭГТЭЙ /Улаанбаатар салбар/Нэкст Групп XXK
2025-06-23
Гаалийн бүрдүүлэлтийн мэргэжилтэнАвтомарт
2025-06-25
Миний дэлгүүр ХХКМиний Дэлгүүр ХХК
2025-06-24
Борлуулалтын менежер /Категори/Алтан Жолоо Трейд ХХК
2025-06-13
Борлуулалтын менежер / Худалдааны төлөөлөгчЖи Жи Ритэйл ХХК
2025-07-09
ЖОЛООЧ /Эрдэнэт/Жавхлант дистрибюшн ХХК
2025-06-27
ТҮГЭЭГЧ ЖОЛООЧГрийн Групп
2025-07-01
Худалдааны зөвлөх /Улсын их дэлгүүрт ажиллах/НОМИН Трейдинг
2025-06-23
БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕРМонос Хүнс ХК
2025-06-30
Түгээгч, борлуулагч /B ангилалтай/Кичинкинг ХХК
2025-07-08
Борлуулалтын ахлах менежер НураТаван Богд Нура ХХК
2025-07-02
Гадаад худалдааны менежерБОСА ИМПЕКС ХХК
2025-06-25
ЗАХИРЛЫН ТУСЛАХ“Домогт Хан Алтай” ХХК
2025-06-27
НАС ТОГТСОН ХУДАЛДАГЧ- СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРХурд Групп
2025-06-25
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ (эрэгтэй)PC mall
2025-07-09
Гадаад худалдаа хариуцсан ажилтанББА МАНДАХ ХХК
2025-06-23
МерчиндайзерЖи энд Жи интернэйшнл ХХК
2025-06-19
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРЖавхлант дистрибюшн ХХК
2025-06-16
Хангамжийн менежер /Хятад хэлтэй/Спэйр Партс Кит Монголиа ХХК
2025-06-23
Хүргэлт угсралтын ажилтанТаван Богд Билдинг Саплай ХХК
2025-07-09

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.