Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Майнд Плас ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Туслах арт директор

2,500,000-3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хэрэв ТА урлаглаг, бүтээлч сэтгэлгээтэй бас дээр нь дизайны мэдрэмжтэй нэгэн бол анхаарлаа нааш нь хандуулна уу. Учир нь уран бүтээлч сэтгэлгээг ухаалаг стратегитай хослуулагч Майнд Плас ХХК Туслах арт директор хайж байна. 

Маркетинг, зар сурталчилгааны салбартаа 20 жилийн туршлагатай манай хамт олонд нэгдсэнээр мэргэжлийн, бүтээлч багийн нэг хэсэг болж олон улсын болоод дотоодын тэргүүлэгч брэнд, компаниудтай ажиллахын зэрэгцээ өөрийн мэргэжлээрээ өсөн дэвжих нээлттэй боломжийг бид танд санал болгоно.

  • Ахлах арт директор болон бүтээлч багийн гишүүдтэй нягт хамтран брэнд болон кампанит ажлын бүтээлч санааг боловсруулах
  • Багийн бүтээлч үйл ажиллагаанд өөрийн шинэлэг санаа, хувь нэмрээ чөлөөтэй оруулах
  • Mood board, layout, presentation болон mockup загвар боловсруулах
  • Дизайны чиг хандлага, трендүүдийг судалж, шинэ санаа, шийдэл санал болгох
  • Фото болон видео зураг авалтын явцад арт дирекшн буюу уран сайхны зөвлөмж өгөх, хянах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Зар сурталчилгаа, маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Дизайны мэдрэмжтэй, суурь ойлголттой.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Мэргэжлээрээ 2 жил ажилласан туршлагатай. (Дадлага, сайн дурын ажлаа тооцож болно)
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай.
  • Олон төрлийн төсөлд хувьсан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай.
  • Брэндийн удирдамж зааварчилгаатай ажиллаж байсан туршлагатай.

Нэмэлт мэдээлэл

Майнд Плас ХХК нь 2006 онд маркетингийн судалгаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бүтээлч салбарынхаа анхдагч компани юм. 2014 оноос дэлхийд тэргүүлэгч WPP группийн салбар компани болсноор Монгол Улсад анхны бөгөөд цор ганц олон улсын зар сурталчилгааны агентлаг болсон билээ. Энэ хугацаанд олон улсын болоод дотоодын олон арван брэндүүдийн зар сурталчилгааны кампанит ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд 2015 онд Spikes Asia олон улсын бүтээлч салбарын наадмаас мөнгө, хүрэл цомыг хүртсэн агентлаг юм.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас89894820, 70111357

Зар нийтэлсэн огноо

2025-07-16 09:14

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Маркетингийн мэргэжилтэнИ Эм Консалтинг ХХК
2025-06-24
Брэнд менежер / Ургамлын тос/Дельта Холдинг
2025-06-19
МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭНУлаанбаатар гурил
2025-07-03
Маркетинг, борлуулалтын албаны даргаПерфект солюшн сеекер ХХК
2025-07-06
Employer Branding managerНомин Холдинг
2025-06-25
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэнФрэш Пак ХХК
2025-06-18
Маркетингийн менежер“Анлок капитал ББСБ” ХХК
2025-06-23
СУПЕРВАЙЗЕРМонголиан Стар Дистрибюшин ХХК
2025-06-25
Бизнес хөгжлийн ахлах менежерСүү Хувьцаат Компани
2025-07-03
Маркетингийн менежерМакс Групп
2025-06-18
Маркетингийн мэргэжилтэнИл Фиори
2025-07-13
Маркетингийн менежерМонкон Групп ХХК
2025-07-01
Sales & Marketing SecretaryШангри-ла Хотел Улаанбаатар
2025-07-16
БРЭНД МЭРГЭЖИЛТЭН (Англи хэлтэй)Максимус дистрибьюшн ХХК
2025-06-30
Маркетингийн менежерБодь-электроникс ХХК
2025-06-20
Маркетингийн албаны даргаТаван Богд Групп
2025-07-01
Гадаад харилцааны менежер /Хятад хэлтэй/М-Ти-Эс Групп
2025-06-30
График дизайнерХанбогд Кашимер ХХК
2025-06-30
ГРАФИК ДИЗАЙНЕР / ГЭРЭЭТ АЖИЛТАНЖигүүр Гранд Групп
2025-06-30
HEAD OF BRANDING AND MARKETINGМСМ Групп ХХК
2025-07-08

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.