Ерөнхий санхүүч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Монгол Улсын хууль, тогтоомж, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу байгууллагын Нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах
- Санхүүгийн тайлан мэдээг боловсруулж, тайлагнах
- Байгууллагын санхүүгийн үр дүнгийн тайланг батлагдсан төсвийн дагуу зардлын ангиллаар улирал, жилээр гарган дүн шинжилгээ хийж удирдлагад танилцуулах
- Татвар, НДШ-н тайлан мэдээ бэлтгэж холбогдох байгууллагад хуулийн хугацаанд тайлагнах
- Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдлийг хангах, хадгалах
- Байгууллагын удирдлагын шууд удирдлагад ажиллах
- Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих
- Хөрөнгө борлуулалт, төслийн санхүүжилтийн гүйцэтгэлд хяналт тавих
- Эд хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа, ажил үйлчилгээ, худалдан авах үйл ажиллагаа болон хадгалалт хамгаалалтанд хяналт тавих
- Санхүү аж ахуйн хэлтсийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах
- Төсөл хөтөлбөр, тусгай зориулалтын сангийн зээл олголт болон эргэн төлөлтийг хянах, тайлан гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодогч мэргэжлийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Санхүүгийн программ болон компьютерийн хэрэглээний программыг эзэмшсэн байх
- Албан бичиг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Дүн шинжилгээ хийх, тооцоолон бодох чадвар сайтай байх
- Хувийн зохион байгуулалт сайтай байх
- Оновчтой шийдвэр гаргах, бие даан ажиллах чадвартай байх
- Зарчимч, зөв хандлагатай, ажлын ачаалал даах чадвартай байх
- Тогтвор суурьшилтай ажиллах
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.