ДИЗАЙНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
“Миний дэлгүүр” ХХК-нд ажиллах нэг (1) Дизайнер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж байна.
Бүх төрлийн хэвлэлийн эх бэлтгэх, захиалгат ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Видео болон хэвлэлийн программууд дээр ажиллах чадвартай /Corel draw, Photoshop, Iiiustrator, Premiere Pro дээр ажилладаг бол давуу тал болно. /
- Шинийг санаачлагч, Бүтээлч сэтгэлгээтэй.
- Багаар болон бие даан шийдвэр гаргах чадвартай
- Цагийн менежмент сайн
- Эерэг хандлагатай,харилцааны соёлтой
- Өөрийгөө илэрхийлэх чадвар сайн
- Фото зураг авдаг давуу талтай
Нэмэлт мэдээлэл
Монхангай группийн охин компаниудын нэг болох Миний дэлгүүр ХХК нь Монголдоо анхдагч Дискаунтер форматыг бизнестээ нэвтрүүлэн шинэ менежментээр ажиллаж байна. Миний дэлгүүрийн хамт олон нь байгууллагын үнэт зүйл болох ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ая тухтай ажлын орчин нөхцөлөөр хангаж, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл, мэдлэг, чадварыг дээшлүүлэх байнгын сургалт, арга хэмжээнд оролцох боломжоор ханган, өсөж дэвших бодлогыг эрхэмлэн ажилладаг Монгол улсын худалдааны салбарын манлайлагч компаниудын нэг билээ.
Манай хамт олны нэг болсноор танд дараах боломжууд нээгдэнэ:
- Эрчимтэй тэлж буй байгууллагад өсөн дэвших боломж
- Уян хатан цагийн хувиараа сонгож ажиллах боломж
- Илүү цагийн цалин, нэмэлт урамшуулал авах боломж
- Шат дараалсан албан тушаал дэвших тусгай хөтөлбөрүүдэд хамрагдах боломж
- Найрсаг тусч хамт олны нэг болох боломж
- Ажилтануудад зориулсан хөнгөлөлт урамшууллын багцуудад хамрагдах боломж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХэвлэл мэдээлэл, сэтгүүл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.