Odoo ERP Хөгжүүлэгч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ай Ти Визард ХХК нь Монгол, Солонгос, Мьянмарт салбартай бөгөөд вэб сайт хөгжүүлэлт, мобайл аппликэйшн хөгжүүлэлт, IT аутсорсинг үйлчилгээ, мөн дотоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг IT компани юм. Бид ихэвчлэн Солонгосын компаниудтай хамтран вэб сайт болон мобайл аппликэйшн хөгжүүлдэг ба React, Next.js, Node.js, Springboot зэрэг орчин үеийн технологийг ашигладаг. Манай компани чадварлаг хөгжүүлэгчдэд өсөх боломжийг олгож, хамтын ажиллагаа, инновацийг эрхэмлэж ажиллаж байна. Бид Odoo ERP системийн туршлагатай хөгжүүлэгчийг хайж байна.
Ажлын байр: Odoo ERP туршлагатай хөгжүүлэгч
Үндсэн үүрэг:
- Odoo ERP системийг хэрэгжүүлэх, , нэмэлт хөгжүүлэлт хийх, засвар үйлчилгээ хийх болон сайжруулах
- Үйлчлүүлэгчдийн шаардлагыг шинжлэх, системийг тохируулах
- Odoo модулийг хөгжүүлэх болон одоо байгаа модулийг сайжруулах
- Хэрэглэгчийн сургалт болон техникийн дэмжлэг үзүүлэх
- Төслийн удирдлага болон тайлагнал
- Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлдэг байх
- Компанийн төсөл, захиалгат ажилд өөрийн үүргийн дагуу оролцох
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Odoo ERP системийн 3 ба түүнээс дээш жилийн туршлага
- Python, PostgreSQL, JavaScript зэрэг хэл болон технологийн талаар мэдлэгтэй
- ERP системийг хэрэгжүүлсэн болон засвар үйлчилгээ хийсэн туршлага
- Бизнес процессийн талаар ойлголттой, шинжлэх чадвартай
- Багийн хамтын ажиллагааны чадвар болон харилцааны ур чадвар
- Асуудал шийдвэрлэх чадвар болон хариуцлагатай
- Мэргэжлийн үнэмлэх, диплом шаардахгүй
- Гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
- Бие даан өндөр гүйцэтгэлтэй ажиллах чадвартай
- Идэвхи санаачлагатай, зөв хандлагатай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Цаг баримталдаг
Нэмэлт мэдээлэл
Давуу тал:
- UI/UX дизайны талаар ойлголттой байх.
- Солонгос болон англи хэлний харилцааны чадвартай байх.
- Нэмэлт програмын хэлний мэдлэг, туршлагатай бол давуу тал болно.
Манай байгууллага таньд:
- Эрч хүчтэй, найрсаг, чадварлаг залуу хамт олон
- Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин /Цалингаа сард 2 удаа цагтаа тавьдаг/
- Тасралтгүй хөгжих, суралцах боломжийг олгоно.
Манай байгууллагын талаар сонирхох бол та манай youtube сувгийг үзээрэй.
iTwizard TV
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75110023, 99139961, 88102617
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.