Байгаль орчны инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд байгаль орчны хөтөлбөрийг боловсруулж батлуулж гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны ерөнхий болон нарийвчласан үнэлгээг хийлгүүлж батлуулах
- БОННҮ хүрээнд байгууллагын хүлээсэн үүргийг биелүүлэн холбогдох байгаль орчны тайлан, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах
- Байгаль орчны журам зааварчилгааг ОУ-ын стандарт болон МУ-ын хууль эрх зүйн актанд нийцсэн байдлаар боловсруулах, хэрэгжүүлэх
- Төслийн үйл ажиллагаа нь МУ-ын холбогдох байгаль орчны хууль дүрэм журам стандартын дагуу ажиллаж буй эсэхэд хяналт, шаардлага тавьж, төслийн үйл ажиллагааны явцад байгаль орчноос шалтгаалсан сул зогсолт гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах
- БОННҮ-ний хүрээнд орон нутгийн иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор мэдээлэл түгээх, олон нийтийн оролцоог хангах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахад оролцох, дэмжлэг үзүүлэх;
- Орон нутгийн иргэдтэй нээлттэй, ойлгомжтой харилцах, тэдний байр суурийг үнэлгээний тайланд тусгах, итгэлцэлд суурилсан харилцааг бий болгоход чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
- Дотоод болон олон улсын стандартын шаардлагад нийцсэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний талаар мэдлэг туршлагатай үүн дотроо:
- IFC-ийн гүйцэтгэлийн стандарт (IFC Performance Standards)
- Equator Principles 4 (EQ4) зарчмуудын хүрээнд ажиллаж байсан туршлагатай
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
- Байгалийн ШУ чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх.
- Англи хэлний дундаж төвшнөөс дээш мэдлэгтэй байх.
- Тайлан гаргах, мэдээлэл нэгтгэх, дүн шинжилгээ хийх, компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх.
- Уул уурхайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
- Байгаль орчны мэргэжлийн программууд дээр ажиллах,
- Байгууллагыг төлөөлөн гадагш харилцах, орон нутгийн болон төрийн байгууллагуудтай харилцах чадвартай.
- Өөрийгөө хөгжүүлэх, шинийг санаачлах, нөхцөл байдалд дасан зохицох, ажлын ачаалал даах чадвартай.
- Мэргэжлийн ёс зүйг чанд сахих, өөрийгөө дайчлах чадвартай, сахилга баттай байх.
Нэмэлт мэдээлэл
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллана, үйл ажиллагаа эхэлсэн үед ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
- 88111140 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.