Job description
Сайн байна уу~!
Манай UBONLINEWORK компани солонгос хэлтэй хүмүүсийг солонгос компанид оффисийн туслахаар ажиллах ажлын байранд зуучилдаг.
Нэг удаадаа зөвхөн 5 цаг л ажиллах ажлууд хүртэ байдаг.
Ажлын хувьд өдөрт 2 юмуу 4 цагаар гүйцэтгэх хагас цагийн, эсвэл бүтэн цагийн буюу өдрийн 8 цагийн ажлууд бий.
Хагас цагаар ажиллах тохиолдолд заавал хэдээс хэдэн цагт гэж цаг тогтоохгүй ба оноогдсон ажлыг тухайн өдөртөө багтаан гүйцэтгэхэд л болох ажлууд их байдаг учраас өөр давхар ажил хийдэг, эсвэл гэртээ хүүхдээ харж буй хүмүүс хийхэд илүү тохиромжтой.
Qualifications
Бид тухайн хүнийхээ солонгос хэлний чадварыг харгалзан үзэж, түүнд нь тохирсон ажлыг хуваарилдаг.
Дийлэнх тохиолдолд солонгос хэлээр уншиж, шивж чаддаг л бол хийх боломжтой, хялбар ажил үүргийг гүйцэтгүүлдэг ба хэлний чадвар өндөр бол илүү өндөр үнэлгээгээр хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан, нарийн бичиг зэрэг ажлыг ч гүйцэтгэх боломж бий.
Солонгос хэлний өндөр чадвар шаардах чинээгээр гүйцэтгэх үүрэг нь нарийн ур чадвар шаардсан, тэр чинээгээр өндөр цалинтай байдаг.
Ажил гүйцэтгэхийн тулд өөрийн гэсэн компьютертэй, интернэтэд холбогдсон байх хэрэгтэй.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ажлын зар тус бүр дээр тодорхой тусгасан байх болно.
More information
[Ажлын байр]
[Ажлын цаг]
Ихэвчлэн өдөрт 2 цаг, 4 цаг, 8 цагийн ажлууд байдаг. 8 цагийн ажлын хувьд тухайн үедээ ажлын зарыг тавьдаг ба, 2 болон 4 цагийн ажлууд нь эхлээд боломжтой хүмүүсийг цуглуулсаны дараа ажил гарахад нийтэд нь зарладаг.
Ажлын цаг нь ихэвчлэн өдрийн цагаар явагдана.
ubonlinework.com сайт дээр ажил тавигдах бүрт ажлын цаг нь ч мөн адил хамт тавигдана.
Ажлын цаг нь хуваарьт биш, үдээс өмнө эсвэл тухайн өдөртөө дуусгахад болох ажлууд ч бас байгаа.
[Ажлын хөлс]
Солонгосоос сард нэг удаа ажлын хөлсийг шилжүүлнэ. Тиймээс ХАОАТ, Нийгмийн даатгал зэргийг тушаах шаардлагагүй, хэрвээ нийгмийн даатгал төлөх хүсэлтэй байгаа бол хувиараа тушаахад болно. Доор бичигдсэн цалин нь дундаж бодит цалин бөгөөд, өгөдсөн ажлаас хамааран тухай үедээ хамт тавигдана.
- Цагийн хөлс: 11,000mnt~15,000mnt
- Өдөрт 2 цаг : Cар 440,000mnt~600,000mnt
- Өдөрт 8 цаг : Cар 1,760,000mnt~2,400,000mnt
[Онцгой шаардлага]
[Бүртгүүлэх арга]
Zangia сайт руу анкетаа явуулбал, шалгасны дараа утасны дугаар болон мэйл руу ubonlinework.com сайтад анкет бүртгэгдсэн мэдээллийг явуулах болно.
7 Сарын дунд болох Наадмын амралт дууссаны дараа ажлын зарыг тавих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд, үүнээс өмнө ажиллах боломжтой хүмүүсийг цуглуулж байна.
[Холбогдох утасны дугаар]
-7230-7553(Солонгос)
-kakaotalk open profile: open.kakao.com/o/stvYjWwh
Click here to view detailed information of the company