ХАБ-н ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Дараах ажил үүргийг хийж гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй болно:
- Ажил эхлэхийн өмнөх ХАБ-ын хурал удирдах, зохион байгуулах, бүртгэл хийх,
- Ажлын талбар, гүний уурхай руу нэвтрэх эрхийн пайз олгох, солих, түүний бүртгэлийг хийх
- Ажлын үзлэг, шалгалтын хуудсыг бүртгэх, илэрсэн зөрчилд авах арга хэмжээг бүртгэх,
- ХАБ-ны тайлан ба аюулгүй байдал, эрсдэлийн судалгааг бүрэн гаргах,
- Сар бүрийн ХАБ-ын хурлыг зохион байгуулах
- Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн төлөвлөгөө, дотоод бодлого журам боловсруулах,
- Болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлж, ХАБ-ын төлөвлөгөө гаргах,
- Ажлын байранд ХАБ-ын дадал зуршлыг хэвшүүлэх
- Хувийн Хамгаалах Хэрэгслүүдийг ажилтнуудад олгох, бүртгэлийг хөтлөх,
- Уурхайн талбайн зааварчилгааг танилцуулах, давтан зааварчилгаа өгөх, холбоотой сургалтын материал баримт бичгийг хадгалах,
- ХАБ-ын зөрчлийн бүртгэл хийх, холбоотой мэдээлэл цуглуулах
- Одоогийн болон цаашдын ажлын хүрээнд аливаа эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийх ур чадвар эзэмшсэн байх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Инженер болон эрүүл ахуйн мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх,
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх,
- Англи хэлний дундаас дээш түвшний бичгийн болон ярианы чадвартай байх,
- Ажлын цагийг үр бүтээлтэй зарцуулж чадах зөв хандлагатай байх,
- Аюулгүй байдлын сургалтанд хамрагдаж улмаар эрхэмлэн мөрдөж байх,
- Багийн ажиллагаанд идэвхитэй, хүндэтгэлтэйгээр оролцдог байх,
- Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай байх,
- Аливаа зүйлд эерэг хандлагаар ханддаг төлөвшилтэй байвал давуу тал болно.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас11310709, 75053939
Факс11310854
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.