Гүйцэтгэх үндсэн үүрэг
"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ -ийн “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөрийн тухай:
Монголын 3 үеийнхний шимтэн унших дуртай, БСШУЯ-ны шилдэг ном, Боловсролын үндэсний хүрээлэнгээр үнэлгээ хийгдсэн, дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч, шинжлэх ухаанч дүрүүдээр шалгарч байсан ба Монголд 2.7 сая хувь хэвлэгдэж хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтыг “Динза” болон “Цондоолой Цүндээлэй” комик номнууд маань тогтоогоод байна.
“Цондоолой Цүндээлэй” комик цуврал анх 2004 оноос, “Динза” комик цуврал 2009 онд уншигчдад хүрсэн цагаасаа эхэлж, номын борлуулалтын орлогоос хүүхдүүдэд хүмүүжил, төлөвшил, гоо зүй, соёлын боловсрол олгох соён гэгээрлийн олон талт үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн юм.
2024 оноос эхлэн “Динза” “Цондоолой Цүндээлэй хоёр” комик ном эхэн үеийн уншигч нарт зориулсан сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, цаашид өндөр цалин урамшуулалтай ажлын байраар хангах зорилготой “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
2024 онд нийт 30 гаруй сая төгрөгийн тэтгэлэг, урамшуулал олгосон бол 2025 онд 100 оюутан тус бүрт 2,4 сая – 6 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор ажиллаж байна.
Хэн оролцох боломжтой вэ?
Ажлын байрны тухай:
“Динза” “Цондоолой Цүндээлэй хоёр” комик ном дээр суурилсан “Хүн бүхэн сэтгэлзүйч” хүүхдийн хөгжил төлөвшлийн боловсролын хөтөлбөрийн сургалтыг боловсролын салбарын багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, олон нийтэд мэдээлэл өгөх, түгээн дэлгэрүүлэх, танилцуулан сурталчилах, татан оролцуулах ажлыг оюутан залуус хийнэ.
Сургалт нь зорилтот бүлэг бүрт дараах 4 хэлбэрээр явагдана.
Цалин:
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.