ХӨДӨЛГҮҮРЧИН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Автомашины дотоод шаталтын хөдөлгүүрт оношлогоо хийх, гэмтлийг тодорхойлох
- Хөдөлгүүрийн эд ангиудыг задлах, угсрах, тохируулах, солих
- Хөдөлгүүрийн тосолгоо, хөргөлтийн системийн засвар, үйлчилгээ хийх
- Шаардлагатай хэмжилт, тохиргооны ажлыг багаж хэрэгслээр гүйцэтгэх
- Хөдөлгүүрийн цахилгаан болон мэдрэгчийн системийг шалгах, засварлах
- Ажлын тайлан, оношлогооны хуудас хөтлөх, дүгнэлт гаргах
- Шинэ техник, технологийн талаар судлах
Ажлын байранд тавигдах шаардлага
-
- Механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ уул уурхайн салбарт 4 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Хөдөлгүүрийн бүтэц, ажиллагааны талаар онолын болон практик мэдлэгтэй
- Техник, автомашины засвар үйлчилгээ, бэлэн байдалд үзлэг хийх, хяналт шалгалт хийх ур чадвартай байх
- Автомашин, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг оношлох, шалтгаан тогтоох, шийдэл боловсруулах чадвартай байх
- Техникийн үзлэг, эвдрэлийн дүгнэлт боловсруулан гаргах ур чадвартай
- Сервис мануал, схем зураг уншиж ойлгох, ашиглах чадвартай
- Хөдөлгүүр, трансмиссын хяналтын систем /ECM, OBD гэх мэт/-ын талаар суурь мэдлэгтэй
- Үйлдвэрийн оношилгооны программ /CAT ET, CUMMINS insite, Volvo Tech Tool гэх мэт/ ашиглаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Бусад удирдлагууд, ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нягт хамтран ажиллах, уялдаа холбоог хангаж ажиллах харилцааны болон бичгийн ур чадвартай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай /Microsoft Excel, word, outlook, powerpoint г.м/
- ERP дотоод систем дээр ажиллах чадвартай
- Эерэг, зөв хандлагатай, хүндэтгэлтэй, ёс зүйтэй байх
Нэмэлт мэдээлэл
Манай компанид орсноор та:
Салбартаа манлайлагч компанийн нэг гишүүн болж ажиллах
Хөдөлмөрийн хуулийн дагуух нэмэгдэл цалин, өрсөлдөхүйц цалин урамшуулал бүхий цалингийн систем
Өсөж хөгжих, суралцаж, албан тушаал дэвших бүрэн боломж
ХАБЭА-н эрсдэлгүй байдлаар бүрэн хангагдсан ажлын байраар хангагдах боломжтой.
Ажилтан бүрийг хувийн "Эрүүл мэнд, эмчилгээний зардлын даатгал"-д хамруулна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарАвтомашин, авто засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.