АРХИВЫН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын бүх баримт бичиг, гэрээ, төсөл, шийдвэр, тайлан гэх мэт материалуудыг зөв зохион байгуулж, хадгалах. Архивт хадгалагдах материалуудын хууль эрх зүйн шаардлагыг хангах.
- Баримт бичиг, мэдээллийг хадгалах, олж авах системийг бүтээж, үйл ажиллагааг хялбаршуулах.
- Баримт бичгийг алдагдал, гэмтлээс хамгаалахын тулд цахим болон физик хэлбэрээр хадгалах, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх.
- Байгууллагын үйлчлүүлэгч, хэрэглэгчийн санал, гомдлыг цахим болон бичгийн хэлбэрээр хүлээн авах.
- Санал, гомдлын шийдвэрийг хэрэгжүүлж, хариу арга хэмжээг авах, хэрэгжилтэд хяналт тавих.
- Санал, гомдол хүлээн авсан, шийдвэрлэсэн тухай тайланг гаргаж, удирдлагад мэдээллэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Архив бичиг хэргийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. /Архив цахимжуулалтыг нэвтрүүлж байсан туршлагатай бол давуу тал/
- Нэгтгэн дүгнэх тайлагнах чадвартай
- Бичиг баримт боловсруулах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Truly Mongolian. уриа доор нэгдэж Монгол ноолуурыг ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД гаргах ажилд ур ухаанаа гарган хамтран ажиллахыг урьж байна.
Та манай хамт олны гишүүн болж дараах давуу талуудыг санал болгож байна
Үүнд:
- Байгууллагын дэргэдэх жилийн 4 улирлын хүүхдийн ЦЭЦЭРЛЭГ
- УЯН ХАТАН цагийн хуваарь
- Байгууллагын дэргэдэх ажилтчдын ЭМНЭЛЭГ
- Ажилчдын үнэ төлбөргүй ЗОГСООЛ
- 14 төрлийн СОНИРХЛЫН КЛУБ
- Сонголтоор сонгож идэх 1, 2-р БУФЕТ ХООЛ
- 3 чиглэлд явах АЖИЛЧДЫН АВТОБУС
- СПОРТ ЗААЛ
Манай компанийг сонгож CV-гээ илгээсэн танд баярлалаа. Бид анкетын шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.