БОРЛУУЛАГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Анд-Энерги ХК-ийн гэрлийн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийх
- Хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт бараа бүтээгдэхүүн танилцуулах, хэрэглээ, ашиглалтын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх
- Бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо хийх, нэхэмжлэх болон зарлагын баримт бэлтгэх
- Дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нөөц, үлдэгдлийг хянах, захиалга өгөх
- Борлуулж буй бараа бүтээгдэхүүний эргэцийг хянах, тайлагнах
- Дэлгүүрийн борлуулалтын тайлан мэдээ гаргах
- Бараа бүтээгдэхүүний өрөлт, хураалт хийх, шинэчлэх, эмх цэгцтэй, цэвэр, эвдрэл гэмтэлгүй байдлыг хангах, хянах
- Хэрэглэгчээс ирсэн санал гомдлыг хүлээн авч холбогдох ажилтнаар шийдвэрлүүлэх, бүртгэл хөтлөх
- Засварлуулах шаардлагатай бүтээгдэхүүнийг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох ажилтанд хүлээлгэн өгч засварлуулах, үйл явцыг хянаж хэрэглэгчид түргэн шуурхай үйлчлэх
- Дэлгүүрийн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Тусгай дунд болон түүнээс дээш зэргийн боловсролтой
- Цахилгааны техникч, Үйлдвэрийн цахилгаан түүнтэй адилтгах мэргэжлээр төгссөн
- Эерэг, өөдрөг хандлагатай
- Нээлттэй, Нийтэч, Соёлч боловсон харилцаатай
- Аливаа зүйлийг хурдан сурдаг, сурах хүсэл эрмэлзэлтэй
- Компьютерын хэрэглээний программуудыг зохих түвшинд ашигладаг
- Цэвэрч, нямбай, түргэн шуурхай хөдөлгөөнтэй
Нэмэлт мэдээлэл
- Таныг халуун дулаан уур амьсгалтай, эерэг нээлттэй харилцаатай хамт олон хүлээж байна.
- Ачилчдын унаа, өдрийн хоолоор хангана
Бусад
БайршилЭрдэнэт хот
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77711010, 88351608, 80887744
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.